Монгол дахь И-Спортын хамгийн том тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Монгол дахь И-Спортын хамгийн том тэмцээн эхэллээ

Монгол дахь И-Спортын хамгийн том тэмцээн эхэллээ

Монголын анхны цогц лайв стриминг платформ болох “Jig Jug”-ийн зүгээс "Road To National Championship" И-Спортын тэмцээнийг эхлүүллээ. Уг тэмцээн нь 2022 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл “PUBG Mobile”, “DOTA2”, “CS:GO”, “Mobile Legends” гэсэн дөрвөн төрлөөр, гурван үе шаттайгаар зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний талаар дурдахаас өмнө И-Спорт сонирхогч, мэргэжлийн тамирчид, уншигчдадаа дуулгах сайхан мэдээтэй.

 

Энэхүү тэмцээний хүрээнд "Jig Jug" платформын хамт олон И-Спортын салбартаа туршлагатай, өөрсдийн "community", үзэгчидтэй "META", "EG Studio", "TechNomad Gaming", "Caster Tuvshuun" зэрэг шилдэг баг хамт олон, кастеруудтай хамтран ажиллахаар урт хугацааны гэрээнд гарын үсэг зурж, цаашид олон сонирхолтой тэмцээн, уралдаан, стрийминг хүргэхээр төлөвлөж буй аж.

Мөн тэд “META”-ийн албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагааг нь хариуцаж байсан И-Спортын дэлхийн шилдэг серверүүдийн нэг болох "FACEIT"-ийг албан ёсоор худалдан авч, цаашид энэхүү серверийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахаар болсон байна.

Уг сервер нь Монголд цор ганц "AntiCheat" бүхий албан ёсны эрхтэй учраас CS:GO төрлөөр тэмцээнд оролцогчид 100 хувь шударга өрсөлдөх боломжтой болж байгаа нь эл үйл явдлаар батлагдлаа.

Харин одоо тэмцээний үндсэн мэдээлэл рүүгээ оръё. Анхаарлаа хандуулаарай. Монгол дахь И-Спортын хамгийн том тэмцээн, зургаан сарын турш үргэлжлэх "Road To National Championship".


1-р шат буюу 𝐐𝐔𝐀𝐋𝐈𝐅𝐈𝐄𝐑


Тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд нийт дөрвөн удаа тус бүр 1’000’000₮-ийн шагналтай явагдах бөгөөд анхны тоглолтууд нь нэгдүгээр сарын 7, 8, 14, 15-ны өдрүүдэд онлайнааар амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулаад буй. Тиймээс та үлдсэн гурван тоглолтод оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

Нэгдүгээр шатандаа оноо цуглуулж, эхний дөрөвт шалгарсан багууд хоёрдугаар шат буюу 𝐈𝐍𝐕𝐈𝐓𝐀𝐓𝐈𝐎𝐍𝐀𝐋-д оролцох эрхээ авна.

Аан тийм, хэрэв танай баг нэгдүгээр шатандаа өндөр оноо цуглуулж чадаагүй бол боломжоо ашиглан 𝐖𝐈𝐋𝐃𝐂𝐀𝐑𝐃 𝐐𝐔𝐀𝐋𝐈𝐅𝐈𝐄𝐑 шатанд бүртгүүлж, хоёрдугаар шатанд оролцох эрхийн төлөө дахин нэг тоглох боломжтой шүү.

2-р шат буюу 𝐈𝐍𝐕𝐈𝐓𝐀𝐓𝐈𝐎𝐍𝐀𝐋


Энэхүү шатны тэмцээн нь хоёрдугаар сар болон дөрөвдүгээр сард нийт 8’000’000₮-ийн шагналын сантайгаар хоёр удаа зохион байгуулагдана. Нэгдүгээр шатнаас шалгарсан 12 баг дээр тухайн тоглоомын төрөлдөө Монголын ТОП гэсэн дөрвөн баг урилгаар оролцож, нийт 16 багийн хооронд гал гарсан тоглолтууд явагдана.

Тэмцээн LAN хэлбэрээр үзэгч болон тайлбарлагчтай мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдана.

3-р шат буюу сүүлийн шат NATIONAL CHAMPIONSHIP


Зургадугаар сард явагдах энэхүү сүүлийн шатны тэмцээн "CS:GO", "DOTA2" төрөлд тус бүр 30’000’000 төгрөг, "MobileLegends", "PUBG" төрөлд тус бүр 20’500’000 төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдана. Мэдээж хэрэг, сүүлийн шатанд 2-р шатнаас шалгарсан шилдэг багууд оролцох эрхтэй.

Тэмцээний бүх тоглолт "Jig Jug" платформоор шууд дамжуулагдах тул та бүхэн гар утсандаа Jig Jug апп-аа татаад, эсвэл www.jigjug.mn веб сайт руу нэвтэрч үзээрэй. Мөн та хүссэн багтаа "donate" өгч, өөрөө стрийм хийж, бусдаас шууд "donate" аван, мөнгө олох боломжтой.

Welcome to the “Road To National Championship"
Тэмцээний талаарх өдөр тутмын мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж