Сорьц өндөр мөнгөн аяга, ур сайтай домбо эрэлттэй байна | News.MN

Сорьц өндөр мөнгөн аяга, ур сайтай домбо эрэлттэй байна

Сорьц өндөр мөнгөн аяга, ур сайтай домбо эрэлттэй байна

Сорьц өндөр мөнгөн аяга, ур сайтай домбо эрэлттэй байна

Уламжлалыг шингээсэн ур хийц сайтай үнэт эдлэл гэдэг хэдэн үе уламжлагдах үнэт өв, жинхэнэ дурсгал байдаг. Тиймдээ ч хүмүүс цагаан сарын гангараа гэхээс илүүтэй цаашдыг бодож сонголт хийдэг болжээ. Баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэд бэлтгэлээ базааж, сар шинийг угтаж аав, ээж, өвөө, эмээдээ бэлэг бэлдэхээр алт, мөнгөн эдлэл, хөөрөг, даалин ихээр авч байна.

Хүмүүсийн хэлж заншсанаар хүнсний 20-ын буудал. Хэзээний хөл хөдөлгөөн ихтэй байдаг энэ газарт өнөөдөр ч олны урсгал үл тасарна. “Мөнгөн завъяа”-гийн цонхоор харагдах алтан шаргал гоёл, ур хийц сайтай домбо гээд эгнүүлэн тавьсан чамин эдлэлийг харахад эрхгүй тансаг харагдана. Алт, мөнгөн эдлэл авах хүмүүс ам сайтай зорин ирдэг газар бол энэ. Хуучин цагийн ховор хийцтэй эдлэлээс эхлээд орчин цагийн чамин хийц бүхий хэрэглэл энд бүгд бий. Жирийн үед ээмэг зүүлт, алт мөнгөн бөгж ихээр авдаг иргэд сар шинийг угтаж мөнгөн сав суулга, эмээл, домбо, аяга зэргийг олноор авч байгаа харагдав.

ХЯМД ГЭХЭЭС ИЛҮҮ СОРЬЦ  САЙТАЙГ СОНГОДОГ БОЛСОН

Үнэ сонсоод түүртэх ч үгүй чанар сайтай, сорьц өндөртэйг авна гэх 40 орчим насны бүсгүй. Аав, ээж хоёртоо сүүлийн хоёр жил очиж золгоогүй, гадаадад байж байгаад ирсэн учир хамгийн гоёос нь өгөөрэй гэж худалдагчид аминчлан захина. Худалдагч хариуд нь ур хийц, сорьц л өөр. Түүнээс материал чанар ялгаагүй сайн. Хэдэн төгрөгт багтсан байвал зүгээр вэ? Мөнгөн аяга хамгийн хямд нь 200-гаас эхэлж байна. Тэгээд хийц сайтай нь нэг сая 200 мянган төгрөгөөс дээш бий гэлээ. Үнэтэй, хямд гэхээс илүү харлаж, элэгдэхгүй байвал сайн байна. Дундаж үнэтэйг л авна даа гэлээ.

Худалдагч хариуд нь 280 граммтай, хийц сайтай нь нэг сая 450 мянган төгрөг гэж байна. Хэмжээний хувьд ч боломжийн. Орчин цагт хүмүүс хямд чамин гэж хэлбэр харж сонгохоос илүү чанарыг чухалчилж, сорьц сайтайг сонгодог болсон.

Сорьц багасч, деталь хэсэг буюу чулуу зэргийг оруулаад ирэхээр үнэ мэдээж хямд болно. Гэхдээ аав, ээждээ өгөх гэж байгаа бол нэг мөсөн чанартайг л авах нь зөв гэж зөвлөлөө. Дарааллан байршсан мөнгөн аяга, хөөрөгний эгнээн дунд хүнгүй лангуу гэж бараг байсангүй. Лангууны эзэд худалдан авагчдад тайлбарлаж, ур хийцийг нь сурталчилна. Эрж, сурж, хайсан эдээ авах гэсэн иргэд худалдагчдын хэлэхийг чих тавин сонсох харагдана. Хөдөө, хотын гэлтгүй чанартай эд авахыг хүссэн хүн бүр л ирдэг хэмээн худалдагчид ч ам бардам байх аж.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС 50-100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Цар тахлаас шалтгаалж экспорт, импортын гэлтгүй бүхий л барааны үнэд өөрчлөлт орсон. Алт, мөнгөн эдлэл ч ялгаагүй байна. Тухайлбал, мөнгөн аяга стандарт хэмжээтэй сорьц багатай нь 180-420 мянган төгрөг байгаа бол сорьц өндөр нь 1.3-1.6 сая төгрөгийн хооронд байгаа юм. Үүнээс гадна мөнгөн хундаганы ком 950 мянган төгрөгөөс эхэлж байна. Худалдаачдын хэлж байгаагаар энэ жилийн тренд болж байгаа худалдан авалт бол мөнгөн аяга, домбо, зэс аяга, халбага байгаа аж. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Учир нь урдаас орж ирдэг мөнгө ховордож үнэд орсон, дархчуудын хийцийн ханш өссөн зэрэг нөлөөлсөн байна.

Домбоны хувьд зэсэн бүрмэл, чимэглэлтэй болоод энгийн гэдгээрээ үнэ нь 280-590 мянган төгрөгийн хооронд байлаа. Үнийн тухайд тоног хийцээс шалтгаалж ялгаатай байгаа бөгөөд улаан зэс, гууль чанарын хувьд ямар ч ялгаагүй аж.

Хүмүүс харагдах үзэмж болоод багтаамжаас шалтгаалж ихэнхдээ халуун савны хэмжээтэй адил буюу 1.8 литрийн багтаамжтайг сонгоцгооно. Хананы тавиураа домбоор, лангууны шилээ мөнгөн аягаар дүүргэсэн худалдаачид орлого сайтай худалдан авалт өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн болохыг хэлсэн юм. Харин мөнгөн аяганы хувьд “Мөнгөн завъяа”-д сонголт хамгийн арвин. Цагаан зэсээр өнгөлсөн цэвэр мөнгөн аяганаас эхлээд стандартад нийцсэн бүрмэл гээд үнэ ханш, хэлбэр хийц, том жижгээрээ янз бүр байна.

ЗҮҮ ОРООЖ ОЁСОН ДААЛИН ХАМГИЙН ҮНЭТЭЙ 

Хөөрөг, даалин ч ялгаагүй хамгийн эрэлттэй бараанд тооцогдох болжээ. Үнэ нь 80 мянган төгрөгөөс 35 сая төгрөг хүртэл зарагдаж байна. Тухайлбал, хув хөөрөг 250 мянга, чүнчиг 280 мянга, ногоон хаш 450 мянга, цагаан шүр 450 мянган төгрөгөөс эхлэх аж. Хүмүүсийн хамгийн их авдаг хөөрөг нь мана, хаш бөгөөд хүүхдүүддээ ч хослуулан авч өгдөг болжээ. Хөөрөгний хувьд чулуу мөн биш эсэхийг шинжилсэн лабораторийн бичигтэй байдаг бөгөөд үнэ дагаж чанар гэдгийг амлана. Лабораторид нэг хөөргийг оношлуулахад 150-200 мянган төгрөг байдаг гэлээ. Харин даалингийн тухайд үндэсний хээ, уламжлал шингээснээс шалтгаалж үнэ хэлбэлзэх аж. Зүү ороосон оёдол нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг төдийгүй даавуу, торго нь элэгдсэн ч шагласан оёдол нь үлддэг гэдэг утгаараа өндөр үнээр зарагддаг байна. Тус оёдолтой даалинг 30-40 хоногт бэлэн болгодог бөгөөд 1.5-3.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Хөөрөг, даалин эр, эм, хөгшин залуу гэлтгүй хүний өдөр тутмын хэрэглээ болсон гэдгийг худалдаачид онцолно.

“Мөнгөн завъяа”-г зорин ирэх иргэдийн худалдан авалтаас харахад хөөрөг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй хүний өдөр тутмын хэрэглээ болжээ. Урьдын цагт уламжлалаа дагаж хуучин хөөргөө шинэчлэх, сар шинээр шинэ хөөрөг авдаг байсан бол одоо хөөрөг бол өдөр тутмын гоёл болжээ. Нэг талаараа гоёо мэт харагдах ч ёс уламжлалаа дагавал хөөрөг, чамин хийцтэй даалин бол хүнийг тодорхойлох бас нэгэн хүчин зүйл аж. Тиймдээ ч уламжлалын дагуу ур хийцийг шаглаж түмэн наст, хаан, хатан сүйх, бадамлянхуа зэрэг утга төгөлдөр хээг шигтгэдэг байна.

Ямартай ч цагаан сарыг угтсан алт мөнгөн эдлэлийн эрэлт ихэсч, хөөрөг, даалин, домбо авах хүмүүсийн тоо өсчээ. Үнэ ханшид тодорхой хэмжээний өөрчлөлт орсон ч орлого сайтайг байгааг худалдаачид хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-25 213.87.128.221

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-25 64.119.25.10

Дайн болох гэж байхад дайны зардлыг иймэрхүү аргаар босгодог. Монголчуудаа болиоч, бузар бохир дайныг хууль бус алт, мөнгөн хэрэглэлд шингээж зарж байна.

Avatar

Зочин 2022-01-25 202.126.89.185

МОНГОЛД БҮХ ЮМСЫН ГАДНА ХЭЛБЭР НЬ ҮНЭХЭЭР ЛАГ , ТӨГС ШҮҮ… ГАДНАА НЭХ САЙХАН ЦАРАЙЛСАН, БУСДЫГ ДУУРАЙСАН, ХЭЛБЭРДСЭН Л УЛС БАЙХЫНДОО…‼️
ДААНЧ ДОТОР АГУУЛГА НЬ ЮУ Ч БАЙХГҮЙ ‼️
ЧИН ҮНЭН ЮМ, ҮНЭН ГОЛООСООО , ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ГЭЖ ЮМ БАЙХЫМУУ ЕР НЬ ⁉️ ТОГООЧ НЬ ХООЛОО САЙХАН ХИЙГЭЭД, ЖОЛООЧ НЬ ЖОЛООЧОО ЗӨВ ХИЙГЭЭСЭЙ 🙏🙏🙏

Avatar

Зочин 2022-01-25 103.9.90.100

ноднин домбо 95.000 авч байсан. Энэ жил 200.000 гэж байна лээ Наймаачдаас юм авахгүй байх хөдөлгөөн өрнүүлье. Хэтэрхий их шуналтай байна. Сул зогсолт ашиггүй байсан бүхнээ биднээр төлүүлэх гэх юм

Avatar

Зочин 2022-01-25 132.194.33.140

blr

Avatar

cyypyyblr os 2022-01-25 132.194.33.140

zailuul,TSUUND.

Avatar

Зочин 2022-01-25 132.194.33.140

@?

Avatar

GADNII GUILAGCHIND UGUXGYI BAIX.MUU EOR. 2022-01-25 132.194.33.140

– bny,bnyy ytas yntraagaad bn.

Avatar

geriixee xyychnii yumiig xynd uguxgyi baix,apd mom's+ind 2022-01-25 132.194.33.140

-h@@?

Avatar

- os1. xamgaalalt xuuj ybax,opchind gyuilagchind sadaa,ay tyxiin esregiig zailuul! 2022-01-25 132.194.33.140

xaplaagyi bydaa,pot front xyychnii XATUU chixen,yanz byriin xolitsgyigj.
apxia gertee yyna,GADNII XYMYYSTEI XOLBOGDXGYI BAIX.

Avatar

tsagaan saraar gadnii,xylgaich opyylaxgyi baix.xalyyn xool ynd. opos yildcan? 2022-01-25 132.194.33.140

xyychnii yumnyydiig, xylgailaad bnaa,+ ajilchdaar,UGUXGYI BAIX.
paanchin,GUILAGCHIDTAI xolbood bn?

Avatar

Зочин 2022-01-25 103.80.210.183

мөнгөн аяга ч дээ цагаан л юм даа. сорьцоороо үзвэл 0,00% л байгаа. жинхэнэ мөнгө бол огт өөр байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж