2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 561,951,781.34 төгрөгийн үнийн дүн бүхий 2,485,514 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +14.90%), "Монгол секюритиес" ХК (MSC +12.50%) болон "Ард Даатгал" ХК (AIC +8.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -9.82%), "Адуун чулуун" ХК (ADL -5.88%) болон "Женко тур бюро" ХК (JTB -4.28%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,254 ширхэг нэгж эрхийг 10,535,199 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.08 хувиар буурч 41459.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,800,839,319,385.12 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ