Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Завхан голын сав газраар 40-45 градус, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 35-40 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 31-36 градус, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө Завхан голын сав газраар 30-35 градус, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР