Палестины талбайг террористын нэрээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Палестины талбайг террористын нэрээр нэрлэв

Палестины түр нийслэл Рамалла хотын нэгэн талбайг 1978 онд Израилийн автобусыг барьцаалах ажиллагааг удирдсан Далаль аль-Муграби гэх нэгэн террор эмэгтэйн нэрээр нэрлэсэн тухай The Jerusalem Post мэдээлжээ. Тэр эмэгтэйн удирдсан гэмт бүлэглэлийн барьцаалах ажиллагааны үеэр 37 энгийн иргэд амиа алдаж байжээ. Израильчуудын олон удаагийн эсэргүүцлийн шаардлагын үүднээс тэр террорист эмэгтэйг алдаршуулахаас өмнө нь Палестины эрх баригчид татгалзаад байсан гэх нь АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой байжээ.
Гэсэн ч Израилийн сонинд бичснээр хэдэн арван палестинчууд болон ФАТХ хөдөлгөөний лиерүүдийн оролцоотойгоор террорист эмэгтэйн нэрийг хотын талбайд өгөх ёслол болсон байна. Мөн Иерихон хотод Далаль аль-Муграбид зорулагдсан дөрөв хоногийн семинарыг нээлээ. “Яффо гүнж” гэж палестинчуудын нэрлэдэг тэр эмэгтэйд зориулсан семинарт 120 хүн оролцож байна.
Аль-Муграби 1978 онд далайгаас Зихрон-Яаковын районд буусан 11 террористыг удирдан хэд хэдэн автобусыг барьцаалан аваад бүх зорчигчдыг нэгэн автобусанд шахан оруулаад Тель-Авив хотын зүг явахдаа замын машин, автобусуудыг буудаж байжээ. Автобусыг хөөн мөргөн дайрах үеэр 37 хүн есөн террористууд тэдний тоонд Аль-Муграби өөрөө амиа алдсан юм. Амьд үлдсэн хоёр террористыг баривчилж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж