Хоёр олимп, хоёр өөр Хятад | News.MN

Хоёр олимп, хоёр өөр Хятад

Хоёр олимп, хоёр өөр Хятад

Хоёр олимп, хоёр өөр Хятад

Хятад улс зуны болон өвлийн олимпийг аль алиныг нь зохион байгуулж буй анхны орон болж байна. Гэхдээ 2008, 2022 оны хооронд асар их ялгаа гарах нь. Цаг үе, нөхцөл байдал, зохион байгуулагчдын хандлага, улс орнуудын хүлээлт гээд бүх зүйл 2008 оноос тэс өөр нөхцөл байдалд болж байна.

Уул шугамандаа зуны олимп нь өвлийнхөөсөө илүү анхаарал татсаар ирсэн. Яагаад гэвэл зуны олимпод илүү олон улс оролцдог.

Гэтэл энэ удаад юу болов?

Мэдээж Covid-19 цар тахлын нөлөө байгаа нь тодорхой. Хятад улс “Covid-19-ийг тэглэх” бодлого баримталж буй энэ цаг үед Бээжингийн ойр орчмын хотуудад халдварын тохиолдол ихссэн учир олимпийн наадам хэвийн болно гэдэг амаргүй. Адаглаад л тасалбарын борлуулалтад хүртэл асуудал гарав. Энэ удаад гадаадын зочид байтугай дотоодын иргэддээ ч тасалбар борлуулаагүй бөгөөд төрийн өмчит компаниуд болон Коммунист намын тодорхой хүрээний зочдод л тасалбарыг түгээх болсон. Тэдгээр хүмүүс нь тодорхой хугацаанд хөл хорионы дэглэм баримталж, наадмын өмнө ба дараа хэд хэдэн удаа шинжилгээ өгөх юм.

Covid-19 байгаагүй байсан ч өнөөгийн Хятад улсыг 2008 оныхтой харьцуулах аргагүй болсон билээ. 2008 онд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, шинэ он хүндхэн эхэлж байв. Дараа нь Төвдөд лам нарын бослого гарч, Сичуанд 70 мянга гаруй хүний амь насыг хохироосон аймшигт газар хөдлөлт болсон гэх мэтээр олон харамсалтай зүйл тохиолдсон.

Эдгээрээс улбаатайгаар олон улс Хятадыг өрөвдөж байхтай зэрэгцэн Бээжингийн зуны олимп эхэлсэн билээ. Тухайн үед Хятадын удирдагчид нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадсан. Тэд зуны олимпийг ашиглан эдийн засгийн хурдацтай өсөлт, гайхалтай архитектурын бүтээлүүд, өндөр хөгжилтэй хотууд, өдөр өдрөөр нээлттэй болж буй нийгэм зэрэг олон зүйлсээ дэлхий дахинд гайхуулж чадсан.

2022 онд Хятадын Коммунист намын төлөөлөгчид шинэчлэгдэв. “Бид 20 дугаар зуунд 100 жилийн доромжлолыг амссан. Одоо бидний цаг ирлээ. Бид дэлхийн тавцанд байраа эзлэх үед биднийг хүлээн авах нь та бүхний үүрэг юм” гэсэн хандлага Ши Жиньпиний шинэ засгийн газрыг тодорхойлох болжээ.

2008 ОН: ИРЭЭДҮЙГ ХАРСАН ХЯТАД УЛС

Тянь Ань Мэний талбайд болсон бослогоос үүдэлтэйгээр Хятад улс 2000 оны олимпийг зохион байгуулах эрхээ Сиднейд алдаж байв. Тиймээс 2008 оны наадмыг баталгаажуулахын тулд Хятад улс урагшилж буйгаа, олимпийг зохион байгуулахад тохиромжтой гэдгээ харуулах шаардлагатай болсон.  Энэ хүрээнд гадаадын сэтгүүлчдийн зорчих хязгаарлалтыг хөнгөвчилсөн. Өмнө нь сэтгүүлчид Хятадын аль ч хэсэг рүү зорчсон тухайн бүс нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авдаг байсан.

Үүнээс гадна олон талбарт Хятад улс урагшилсан. Та 2008 онд Бээжинд оччихоод энэ жил ахиад очсон бол ялгаа нь нүднээ илхэн байгааг анзаарсан биз ээ. Тээврийн дэд бүтэц гэхэд л үсрэнгүй хөгжсөн. 2008 онд Бээжингийн метро дөрвөн шугамтай байсан бол өнөөдөр 27 шугамтай, 459 зогсоолтой дэлхийн хамгийн том замын сүлжээ болжээ.

2022 ОН: ХООСОН ОРОН ЗАЙ

Бээжинд 2008 онд ирчихээд 2022 онд дахин ирж буй хүн сайтар ажиглавал, Коммунист бус намыг дэмжих хандлага илт буурсан байгааг харах боломжтой. Зарим талаараа тийм юм огт байхгүй болсон гэж хэлэхэд буруудахгүй.

Дэлхий нийт Хятадыг харж буй эгзэгтэй цаг үед завийг хамаагүй сэгсчиж болохгүй хэмээн тэрс үзэлтнүүдийг дарамтлах нь ихэсчээ. Энэ нь одоо байгаа тогтсон нөхцөл байдлыг өөрчилж, элдэв үймээн самуун үүсгэж болохгүй гэсэн санаа юм. 2008 онд ч ингэж байсан. Даанч 2008 оноос ялгаатай нь өнөөдөр үүнийг хүлээн зөвшөөрөөд дуугүй сууж байх сэхээтнүүд, хүний эрхийн хуульчид гэж бараг үгүй болжээ.

Жирийн эрдэмтэн судлаачид хүртэл өөрсдийнх нь хэлсэн үгийг эх орноо муучилсан болгож мушгих вий хэмээн эмээхдээ ярилцлага өгөхдөө сандардаг болсон байна. Асуудал таригч гэж нэрлэгддэг хэсэг сэхээтнүүдийн “Wechat” группын саяхан хаасан. Энэ мэтээр тэрс үзэлтнүүдийг элдэв асуудал үүсгэх вий гэсэн болгоомжлол эрх баригчдад байгаа юм.

2008 оны олимпийн үеэр Бээжинд шөнийн хот ид цэцэглэж байв. Гадаадаас ирсэн жуулчдыг гайхшруулахуйц бүхэн Бээжингийн гудмаар дүүрэн байсан. “10 жилийн өмнө би орой бүр л гардаг байсан санагдаж байна. Би эсвэл залуу байсан болохоор тэр юм болов уу. Гэхдээ бодоод байх нь, тэр үед Бээжин хот өөр байж. Би олон ч гадаад найзтай байлаа” гэж архитектурч мэргэжилтэй нэгэн залуу хүүрнэжээ.

Тухайн үед Бээжингийн гудам тэр чигтээ архитектурын гайхамшиг байсан. “CCTV” цамхаг, нисэх онгоцны буудал гээд олон гайхамшигтай байгууламж байв. Олимпийн цэнгэлдэх хүрээлэнг мэдээж дурдахгүй байхын аргагүй. Гэвч Ши Жиньпин дарга 2014 онд болсон соёлын симпозиумын үеэр “хачин жигтэй архитектуруудыг хангалттай харлаа” гэж хэлжээ. Тун удахгүй өвлийн олимпийн өндөр үүд дахин нээгдэхэд дэлхий дахин өнөөх хачин жигтэй “Шувууны үүр”-эн дээр дахиад л анхаарлаа хандуулах болох нь.

БЭЭЖИН 2022-ИЙН ТӨСӨӨЛӨЛ

2022 оны олимпийн найруулгыг найруулагч Жан Имао дахин хариуцаж авчээ. Тэрбээр соёлын хувьсгал болоод их үсрэлтийн тухай өгүүлсэн кинонуудаараа олны шүүмжлэлд өртсөн ч 2008 оны олимпийн найруулгыг гайхалтай хийснээрээ нэр хүндээ буцааж олж авсан юм. Хятадын дэлхийд эзлэх байр суурь багагүй өөрчлөгдөөд буй энэ үед Жан Имао юу бодож олсон бол гэдэг сонирхолтой. Түүний харах өнцөг дэлхийн бусад хүмүүсийн ч харах өнцөг болно гэсэн үг.

Олимпийн наадмыг зөвхөн зурагтаар дамжуулна, та тасалбар авах боломжгүй, гадаа ч хүйтэн байна. Covid-19-өөс хамгаалагдсан аварга том шувууны үүрэн дотор зөвхөн тамирчид ба ажилчид л байна. Ямартай ч буруу хазгай гишгэчих вий дээ гэж эмээж буй засгийн газрын хувьд гэртээ суугаад түүхэн цаг мөчийг өнгөрөөх нь хамгийн тохиромжтой ч байж мэдэх юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баги 2022-01-25 122.201.23.44

Дундад улс чадалтай л бн. Гхдээ Олимп-г з/байгуулж үхснээ хидэг бнаа? мөнгөни гарз

Avatar

Зочин 2022-01-25 213.87.128.221

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2022-01-25 202.9.47.29

Битгий худлаа хуцаа Монголчуудыг тэнэг гэж бодоо юу золбин хятадын хаягдал данжаадаа боломж гэж худал чалчихаа болиод мантуугаа гудраад вирусээ аваад Монголоос зайл.Ьамирчны квотоор тэмцээнд ордог болохоос ойр гээд олноор ордог гэж хэн хэлээд байна данжаадаа тэгээд ч хог хятадад очоод яах юм 70,80-р байр бидэнд огтоос хэрэггvй тул оролцох шаардлага алга даа Монголчуудаа хятадаас вирус тээгээд ирнэ мен бас их зардал явах хэрэггvй

Avatar

Баги 2022-01-25 122.201.23.44

Тэнэг хулгайч вэ)

Avatar

Зочин 2022-01-25 43.242.242.59

Хөрш улсад минь өвлийн олимп болж байгаа нь манай тамирчдад олдож байгаа сайхан боломж юм. Бид үүнийг дүүрэн ашиглаж залуу тамирчдаа боломжтой төрөлд түлхүү оролцуулах хэрэгтэй. Монгол улс өвлийн олимпыг дэмжиж оролцох хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2022-01-25 202.9.46.170

Өвөл зуны олимпыг аль алиныг нь зохион байгуудсан улс олон бий шүү дээ. Наранжаргалаа юм бичих гэж байгаа юм бол жаахан юм уншиж судал. Японд гэхэд л Саппоро, Нагано гээд өвлийн, Токиод зуны 2 олимп болсон шүүдээ. За тэгээд БНСУ, АНУ гээд л хэд хэдэн улсад болсон.

Avatar

Зочин 2022-01-25 202.21.108.244

Анхны хот гэх гэж байгаад л андуурч хөөрхий

Avatar

Зочин 2022-01-25 59.153.114.17

Элбэгдорж н**ш өөрийнхөө сайтаар пялдагдаж байнаа ёстой

Avatar

ҮНЭН 2022-01-25 66.181.178.89

ЭНХБАЯР я***н УУ ЧИ

Avatar

Зочин 2022-01-25 192.82.77.142

олимпыг гэж үөв бичээч эр үг юм байгаа биз дээ

Avatar

Зочин 2022-01-25 64.119.25.10

Цөмийн цэнэгт хошуугаа нэмж байгаа сурагтай. Хятадууд цөмийн цэнэгт хошуугаар юу хийх вэ?

Avatar

Оноч 2022-01-25 119.40.98.106

Өвлийн олимп зуны олимпыг зохион байгуулсан анхны улс боллоо гэнэ үү? Япон эд нар яаацын…

Avatar

Мөнхжаргал 2022-01-25 66.181.181.12

Харин тийм. Бээжин л анхны хот болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж