Цэргийнхэн Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийг хорьжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Цэргийнхэн Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийг хорьжээ

Цэргийнхэн Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийг хорьжээ

Цэргийнхэн Буркина-Фасо улсын Ерөнхийлөгч Рок Марк Кристиан Каборег баривчилж, армийн нэгэн баазад хорьжээ. Энэ талаар Даваа гаригт “Ройтерс” агентлаг аюулгүйн албаны хоёр ажилтан болон Өмнөд Африкийн нэгэн дипломатчийн мэдээллээс иш татан уламжлав.

Буркина-Фасогийн нийслэл Уагадугу хотод байдаг “Radio France Internationale” радио станцын сурвалжлагч “Ерөнхийлөгч Каборе баривчлагдсаныг олон эх сурвалж баталж байна” гэж мэдэгджээ. Тус радиогийн мэдээлснээр, босогчид Каборег төрийн тэргүүнээсээ огцрохыг шаардаж буй аж.

Улсын телевизийн байрны өмнө Даваа гаригийн өглөө маск зүүсэн цэргүүд гарч ирсэн гэж “AFP” мэдээлэв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, эрх баригчид босогчдын удирдагчидтай өнгөрсөн шөнийн турш хэлэлцээ хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна.

Буркина-Фасод нэгдүгээр сарын 23-нд армийн хэд хэдэн баазад цэргүүд бослого гаргажээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж