Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан цаг хугацаанд нь төлөөгүй гэх 26 компанийг нэрлэхдээ манай байгууллагыг нэрлэж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр авсан зээлээ төлөхгүй байгаа мэтээр худал, ташаа мэдээллийг түгээж байгаа тул энэ мэдэгдлийг гаргаж байна.
Манай байгууллага нь Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсдаа олон томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалгаан, халдвар, хавдар, өвчлөлийг буруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй 99 жилийн түүхтэй, эм хангамжийн ууган байгууллага юм.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогод нийцсэн, тухайн үеийн Хөгжлийн банкнаас тавигдсан бүх нөхцөл шаардлагыг бүрэн хангасны дагуу “Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл”-д зориулан зээл авсан. Уг төслийн хувьд импортыг орлох, валютын гарах урсгалыг багасгаж нэмүү өртөг шингэсэн, ажлын байрыг олноор нэмэгдүүлж, олон улсын GMP стандартын эм, эмийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх зорилготой дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх төсөл юм.
Бид уг төслөө 2012 оноос эхэлж Солонгос, Энэтхэг улсын компаниудтай хамтран “технологи дамжуулах гэрээ” байгуулан ЭМЯ, Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудад болон бусад холбогдох байгууллагуудаас зөвшөөрлөө авах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2018 онд уг төслөөрөө Хөгжлийн банкны сонгон шалгаруулалтад оролцон шалгарч Хөгжлийн банкнаас нийт санхүүжилтийн 19 хувь буюу 7.27 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан.
2018 оны 1 дүгээр сард “5 жилийн хугацаатай” авсан энэхүү зээлийн гэрээ 2023 оны 1 дүгээр сард дуусгавар болно. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнтэй холбоотой эдийн засгийн хямрал болон бусад хүндрэлийг үл харгалзан бид бизнесийн ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаж зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж 5.6 тэрбум төгрөгийг төлөөд байна. Энэ оны 8 сард багтаан үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна. Биднийг зээлээ огт төлөхгүй байгаа мэт буруу ташаа мэдээлэл гаргаж 99 жилийн түүхтэй ууган байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад харамсаж байна.
Тиймээс манай байгууллагын бизнесийн нэр хүндэд халдаж, хариуцлагагүй мэдээлэл хийсэн, түүнийг олон нийтэд түгээсэн байгууллагуудыг залруулга хийхийг хүсэж байна.
МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК
Зочин 2022-01-24 59.153.115.31
Танай компани шиг хариуцлагагүй компани стратегийн ач холбогдолтой эм концерн ххк-ныг хувьчилж авсанд хэрэглэгчийн хувьд маш их харамсаж явдаг. Эм эмнэлэгийн хэрэгцээт ийм газрыг ядаж өлөн биш ёс зүйтэй хувь хүн нь мэргэжлийн байж гэмээнэ зүйд нийцнэ. Та нар л биш шүү
Зочин 2022-01-24 59.153.115.31
Анх гэрээ байгуулсан спутник вакциныг хугацаандаа оруулж ирээгүйгээс би л лав хохирсон. Учир нь нэгдүгээр тунг тариулаад 21 хоногийн дараа 2 р тунг тариулах ёстой. Гэтэл 70 хоногийн дараа тариулсан. Судлаач хүн хэлэхдээ вакциныг хугацаанд тариулж чадахгүй бол огт хийлгэхгүй байсан нь дээр гэсэн. Энэ бас танай алдаа
Зочин 2022-01-24 59.153.115.31
Сансрын е март дэлгүүрт байрлах танай эмийн санч миний асуусан антибиотикийг байгаа гэсэн учраас уушгины эмчийн зөвлөсөны дагуу 2 хоногийн дараа хөнгөлттэй жортой очиход нөгөө антибиотик эмийг байхгүй гэсэн. Загнаж байж л авлаа. Энэ бол нэгэн төрлийн залилан шүү дээ. Энэ байж болох уу. Ёс зүй анх хувьчилж авсан гэрээний үүрэг биелэгдэж байна уу
Зочин 2022-01-24 59.153.115.31
Уучлаарай. Эм концерн ХХКныг хувьчилж аваад 99 жил болоогүй. Тийм удаан ажилласан түүх танай компанитай холбоогүй. Мөн одоогийн байгаа нөхцөлд танайх хувьчилж авсан гэрээний дагуу үүргээ биелүүлж байгаа юу. Учир нь өнөөгийн эм эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хангамж хүн амын эрэлт хэрэгцээг хангаж чадаж байгаа юу. Бид баталгаат стандарт эмээр хангагдаж чадахгүй байгаа учраас би л лав хувиараа гадагшаа явж буй хувь хүнээр ганц хоёр хэрэгтэй эмээ захиж авчруулдаг.
Зочин 2022-01-24 192.82.76.103
унасан бөхөд шалтаг мундахгүй. Ундармаа л ганцаараа туусан бх аа
zochin 2022-01-24 202.21.100.210
Төлж дуусталаа нэр чинь байж л байх юм байна.
Битгий хүүхэн шиг хэрүүл хийгээд бай. За за хүүхэнүүд байгаа л даа
Зочин 2022-01-24 192.82.83.120
Хугацаанд нь төлсөн бол юу боллоо гэж олон нийтэд мэдээлэх вэ дээ….. төлөөгүй нь ойлгомжтой байна. Хугацаанд нь төлөх боломжгүй болохоороо л ийм мэдэгдэл хийж байгаа гэж бодож байна. Гэр бүлээрээ монгол улсад төлөх өр нь хэдэн зуун тэрбум болж байгаа юм байна даа. Эрүүл мэндийн даатгалын сангийн 100 гаруй тэрбум төгрөг эдний гэр бүлийн гараар орсон доо…
Munkhjargal Baljinnyam 2022-01-24 95.91.241.9
Ard Tymend yag Odoo Bolomjiin ynetei Yalanguya Dysalin Yildweryyd nen chyhal….Haramsaltai bna…Seer yed Embelegyyd deer Uursduu shaarslagatai Dysalaa Ariyn Argasr hiideg bsan Mash ih Mungu ch hemnene!!!!!! Mongolin Em Dysal Tariani Tehnologi yg ni Mash sain hugjsun.Gadnaas hiideggyi Turuliin Em Tariani Zyiliig l awah ni Zuw…Odoo Orchin yed Meregjiliin Asargaag Hoslyylj Emchilgee bgon gargan awdag bson ….Haramsaltai bna…Chadwartai Hymyys ni bhgyi bolood ireheer….
Зочин 2022-01-24 213.87.156.255
>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-24 103.229.122.100
ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭМ ЗАРДАГ АЙН АРАЙ БИШҮҮ ТА МИНЬ ЭЭ
Зочин 2022-01-24 202.21.107.124
НӨГӨӨ АЛДАРТ ХУЛГАЙЧ Б,УНДАРМААГИЙН ДҮҮ БОЛОРМААГИЙН ЭЗЭМШИЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН БАС Л ЛУЙВАРААР ХУВЬЧЛАГДСАН ШҮҮ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ..
Зочин 2022-01-24 64.119.17.170
avsan l baij taarlaa
Зочин 2022-01-24 103.229.121.51
Ко-н үеийн ашигтай цөөн бизнесүүдийн нэг биз дээ