Тусгаарлах өрөөнөөс 1 минут гараад, 3610 доллараар торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Тусгаарлах өрөөнөөс 1 минут гараад, 3610 доллараар торгуулжээ

Тусгаарлах өрөөнөөс 1 минут гараад, 3610 доллараар торгуулжээ

Индонезийн хоёр загасчин Тайваньд ирж, тусгаарлалтын хугацаандаа зочид буудлын өрөөнөөсөө 1 минут гарч явсныхаа төлөө өндөр торгуульд унажээ. Тэд хүнс авахаар өрөөнөөсөө гарч, зочид буудлын хүлээн авах дээр очсон байна. Удалгүй зочид буудлын ажилтны шаардлагыг хүлээн авч, өрөөндөө буцаж орсон ч хожим хоёул тус бүр 3610 ам.доллараар торгуулжээ.

Индонезийн загасчид 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд нисэх онгоцоор Тайваньд ирж, зочид буудалд тусгаарлагдсан байна. Гэвч тэд арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өрөөнөөсөө гарч явсан аж. Тэдгээр загасчид торгуулиа цагтаа төлөөгүйгээс өнөөдрийн байдлаар нийт торгуулийн хэмжээ 9700 ам.доллар болж өссөн байна. Тэдний өмнөөс торгуулийн мөнгийг ажил олгогч нь төлсөн аж.

Тайвань улс цар тахлын эсрэг хязгаарлалтын чанд хатуу журам тогтоосон орнуудын нэг юм. Өмнө нь Филиппинээс ирсэн цагаач ажилчин зочид буудлын өрөөнөөсөө найман секунд гарч явсныхаа төлөө 3500 ам.доллараар торгуулж байв.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж