“Малчин айлд очоод, ярьж хөөрөөд, дээлээ нөмрөөд унтчихдаг байсан”

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

“Малчин айлд очоод, ярьж хөөрөөд, дээлээ нөмрөөд унтчихдаг байсан”

“Малчин айлд очоод, ярьж хөөрөөд, дээлээ нөмрөөд унтчихдаг байсан”

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат энэ жил 80 нас хүрч буй. ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд өнгөрсөн долоо хоногийн Баасан гариг (2022.01.21)-т түүний 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болсон билээ. Энэ үеэр түүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Уурхайчдын алдрын од” одон гардуулсан юм. Учир нь П.Очирбат уул уурхайн салбарын түүхт 100 жилийн талаас илүү жилд нь энэ салбарт ажиллаж, өөрийн хөдөлмөрийг улсын хөгжлийн төлөө зориулжээ.

Техникийн ухааны доктор, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон үеэ дурсав.

Тэрбээр “Ардчилсан нийгэмд шилжихээр ардчилсан төрийн тэргүүн гэдэг дүр төрх нь өмнөх удирдлагуудаас ялгаатай байх ёстой. Олон түмнийхээ дунд байж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй болсон. Шинэ нийгмийг бүрдүүлэх үеийн удирдагч бол шинэ дүр төрхтэй, төрийн бодлогыг ард түмэнд тулган хүлээлгэж хэрэгжүүлэхийг үүрэгдэх бус, яах вэ гэдгээ ард түмнээсээ асууж, санаа бодлыг нь сонсч, хамтын ухаанаар шинэ нийгмээ байгуулах шаардлага тулгарсан юм.

Тиймээс малчин айлд очиж ярьж хөөрч, хийгээд өгсөн цай хоолыг нь идэж уучихдаг, гудас дэвсээд, дээлээ нөмрөөд унтчихдаг байсан. Тийм учраас намайг хээгүй гэдэг байхгүй юу. Нэг их хээтэй болох гээд хэрэг байхгүй л дээ” хэмээн дурсамжаасаа хуваалцав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж