Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 139479 тн шатахууны нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 11845 тн, АИ-92 автобензин 38425 тн, дизелийн түлш 83337 тн буй юм байна.

Тодруулбал, улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 71, дизелийн түлшний 30 хоногийн, нийслэлд 74494 тн буюу АИ-92 автобензиний 23, дизелийн түлшний 40 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа ажээ.

Өнгөрсөн оны сүүлийн сард улсын хэмжээнд нийт 117262 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 10808 тонн, АИ-92 автобензин 40579 тонн, дизелийн түлш 58761 тонн байсан. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60063 тонн буюу 27 хоногийн нөөцтэй байжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж