Венесуэлийн Ерөнхийлөгчөөс санаа авч, цэнхэр өмдтэй, нисдэг баатрын дүр бүтээжээ. Супер Сахалт нэртэй баатар нь социалист үндэстнээ авардаг аж. Тус улсыг хүмүүнлэгийн болон эдийн засгийн гүнзгий сүйрлээс супер баатрын тусламжтайгаар аварч болно гэх үзлийг төрүүлэх боллоо. Венесулийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн суртал ухуулгын ачаар Цагаан ордны заль мэхийн эсрэг улаан трико дээр цэнхэр өмд өмссөн, загалмайтны цэрэг Өмнөд Америкийн сувгуудаар гарах болжээ.
Super Bigote буюу Супер Сахалт хэмээх дүр нь 59 настай дарангуйлагч, автобусны жолооч асан Мадуро бус, залуу, царайлаг, мэдээжийн хэрэг илүү булчинлаг ба сахалтай Мадуротой төстэй юм. Нэг минутын хугацаатай хүүхэлдэйн киноны эхний анги өнгөрсөн арванхоёрдугаар сард телевизээр цацагдсан байна. Тус ангид Венесуэлийн цахилгаан сүлжээг хорлох, доголдуулах гэсэн АНУ-ын хорон санаат дрон гарах ба Супер Сахалт тэнгэрээс нисэн ирж, цохиж унагаадаг. Ингэснээр цахилгаан сүлжээ хэвийн ажиллаж, эмнэлэгт буй өвчтөнүүдийг авардаг байна. Мөн тус ангид Венесуэлийн сөрөг хүчний хоёр удирдагч болох Хенри Рамос Аллуп, Хулио Боргес нарыг тахиагаар дүрсэлсэн бөгөөд тэдний нэг нь Супер Сахалтын баатарлаг үйлдлээс айсандаа өндөглөдөг аж.
Конгрессийн гишүүн асан Боргес энэ хүүхэлдэйн киноны хариуд хогон дундаасхүнсний хаягдал хайж байгаа венесуэлчүүдийн зургуудыг твиттер хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Энэ бол үнэн дүр төрх. Венесуэлийн супер сүйтгэгч. Мадуро бол зовлон ба авлига" гэж нийтэлжээ.
Энэ сард гарсан ангид социалист супер баатар нь араг ясан биетэй, аварга том далайн мангасыг хөнөөдөг байна. Улмаар Covid-19-ийн эсрэг Хятад, Куба, Оросын вакцин тээвэрлэсэн хөлөг онгоцууд Венесуэлд хүрэхийг хориглож байгааг мангасуудыг устгаж буйгаар дүрсэлдэг ба Цагаан Ордон хамаг гай тотгорыг илгээсэн болохыг харуулжээ. Гэвч үнэн хэрэгтээ улс эх орныхоо ядуурлыг ганцхан хүүхэлдэйн киногоор харуулж, өөрийгөө баатар болгоод ч аварч чадахгүйг ойлгох хэрэгтэй хэмээн ажиглагчид шүүмжилж байна.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ