Лалын шашинт уйгар угсаатны олон арван жагсагч Хятад улс угсаатны цөөнхтэй ёс бус харьцаж байгаатай холбогдуулан ирэх сард Бээжинд болох өвлийн олимпийг бойкотлохыг уриалан, Истанбул хотод эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид өнгөрсөн Ням гаригаас эхлэн Туркийн Олимпийн хорооны байрны гадаа цугларч, Зүүн Туркменистаны тусгаар тогтнолын хөдөлгөөний хөх цагаан туг далбаагаа мандуулж байна. Энэ жагсаал нь баруун хязгаарын Шинжаан бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна гэж Бээжингийн эрх баригчид үзэж буй юм.
Жагсагчид “Хятад, геноцидийг зогсоо”, "Хятад, хуарангаа хаа" гэж хашхирч, зарим нь "Геноцид Олимпийг зогсоо" гэсэн бичиг барьжээ.
НҮБ-ын шинжээчид болон хүний эрхийн байгууллагуудын тооцоолсноор, сүүлийн жилүүдэд Шинжаан дахь хуаранд голдуу уйгур болон бусад лалын шашинт цөөнхийн нэг сая гаруй хүн хоригдож байна. Бээжингийн зүгээс Шинжаанд геноцид, албадан хөдөлмөрийн лагерь байдгийг үгүйсгэж, баруун хойд бүс нутгийн нөхцөл байдлын талаар хилийн чанадад мэдүүлэг өгч буй уйгаруудыг “худалч, цалин хөлс авдаг” гэж буруутгасаар байна.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ