Нидерландын нэгэн жуулчин Польшид саатуулагджээ. Учир нь "Тэрбээр Аушвицын хорих лагериар аялж явах үедээ нацист маягийн мэндчилгээ хийсэн" гэж цагдаагаас мэдээлсэн байна.
Өдгөө 29 настай жуулчин эмэгтэй “Хөдөлмөр хүнд эрх чөлөө өгдөг” хаалганы өмнө нацист ёсолгоо хийжээ. Нэр нь тодорхойгүй тус эмэгтэй уг үйлдлийнхээ улмаас нацистын суртал ухуулга хийсэн хэргээр буруутгагдаж, оногдсон торгуулийг төлөхөө илэрхийлсэн байна. Эмэгтэй нацист ёсолгоо хийж, нөхөр нь зургийг нь авчээ. Тэрбээр өөрийгөө хошигномор аядаж л ингэсэн юм гэж Польшийн хэвлэлийн байгууллагад ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Гадаадын иргэд Польшид нацистын суртал ухуулга хийсэн хэргээр буруутгагдаж буй нь ганц энэ удаагийн явдлаар зогсохгүй аж. Энэ нь хоёр жил хүртэл хорих ял авч ч болзошгүй үйлдэл юм. Тухайлбал, Туркийн хоёр оюутан 2013 онд мөн л нацист ёсолгоо хийсэн хэргээр саатуулагдаж, зургаан сар хоригджээ.
Нацист Герман 1939 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Польшийг эзлэн авсныхаа дараа тус улсын өмнөд хэсэгт орших Освенцим хотод үхлийн лагерь байгуулсан. Энэ нь дотроо Аушвиц 1, 2, 3 гэсэн хэсгээс бүрддэг байжээ. Нацист германууд ердөө дөрвөн жил хагасын хугацаанд 1.1 сая хүнийг Аушвицын хорих лагерьт хөнөөсөн. Үүнээс нэг сая гаруй нь еврейчүүд байжээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2022-01-24 213.87.156.255
!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-24 66.181.180.151
Zig heil
Монголхүү 2022-01-24 202.126.90.21
Хүний эрх чөлөөг хаасан орон байна.
Зочин 2022-01-24 202.9.40.121
Манай Төрийн ордонд оруулж юм үзэж нүд тайлуул.
Zochin 2022-01-24 66.181.161.88
Миний бяцхан одой морийн эмблем тавиад явсан нь дээр
Зочин 2022-01-24 103.57.95.116
Украйнчууд аушвицийг дэмжээд жагсаад бхад айгаад дуугарч чаддаггүй полякууд ккк
Оюуны хоосрол ард түмнийг мөхөөнө 2022-01-24 112.72.15.210
Нацист ёсолгоо хийх, хас тэмдэг зүүх зэрэг солиорлыг Европод огт үздэггүй. Тэд бол нацизмын хор хөнөөлийг амь насаараа үе удмаараа амссан учир тийм солиотнуудад гишгэх газар өгдөггүй. Нацистуудыг ил гарсан газар нь нам дардаг, тэдэнд солиорох боломж олгодоггүй. Монголд машин дээрээ хас тэмдэг хадчихаад яваа мангаруудыг харахаар дэндүү ухаан муутай, зовлон үзээгүй, байлдаантай кино үзээд хөөрсөн тэнэг пацаан шиг харагддаг. Нацист хас тэмдэгийн өнгө будаг буддийнхаас өөр шүү.
Зочин 2022-01-24 202.55.188.43
Хасыг Гитлер ашигласан болохоос хээнд ямар буруу байх бэ дээ…
Зочин 2022-01-24 202.179.31.242
гитлерын хас азийн хасаас өнгө будаг нь өөр гээд байгаа юм бишүү
Зочин 2022-01-24 188.95.34.48
chi b** olon yum guch
зочин 2022-01-24 202.21.104.98
эргүү мал минь юм уншаад ойлгохгүй бол дуугүй бай
Зочин 2022-01-24 49.0.178.59
Украйны нацистуудыг Полякууд дэмжээд байгаа гэсэн үү