Туркийн шүүхээс нэрт сэтгүүлч Седеф Кабасыг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон хэрэгт холбогдуулан баривчилж, шүүх хурал болтол шоронд хорих шийдвэр гаргасны зэрэгцээ олон арван мянган хүнийг ялласан байна. Цагдаа нар Кабасыг Бямба гаригийн өглөө баривчилжээ. Түүнийг тус хотын төв шүүхэд шилжүүлэхээс өмнө Истанбул хотын цагдаагийн төв хэлтэст аваачсан байна.
Эрдоганыг доромжилсон гэх зүйр үг нь тус улсын ордонтой хамааралтай байжээ. Кабас сөрөг хүчний телевизийн суваг болон өөрийн твиттер хуудастаа нэгэн зэрэг тус зүйр үгийг түгээж, засгийн газрын албан тушаалтнуудын зэмлэлийг хүлээсэн аж.
Тэрбээр твиттер хуудастаа “Бух ордонд орж ирлээ гээд хаан болдоггүй, ордон нь амбаар болдог” гэж нийтэлжээ. Тус жиргээг Туркийн харилцаа холбооны тамгын газрын ажилтан Фахреттин Алтун “Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр төр бол манай улсын нэр төрийн хэрэг. Ерөнхийлөгч болон түүний тамгын газрын эсрэг хийсэн бүдүүлэг доромжлолыг би буруушааж байна” гэж твиттер хуудастаа жиргэжээ.
Өдгөө 53 настай Кабас гучин жилийн карьерынхаа туршид олон алдартай телевизийн шоу нэвтрүүлэг хөтөлж байжээ. Кабасын өмгөөлөгч Угур Пойраз түүнийг Истанбулын Бакиркой шоронд илгээснийг хэлээд, Даваа гаригт "хууль бус" шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэв. Тэрбээр "Турк удахгүй хуулийн засаглалдаа эргэн орно гэж найдаж байна" гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ