Цагаан идээний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ | News.MN

Цагаан идээний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ

Цагаан идээний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ

Цагаан идээний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ

Цагаан сарыг угтсан үзэсгэлэн болон задгай талбайн худалдааг сонирхохоор амралтын өдрүүдэд хүн олноор цугларчээ. Гэр бүлийнхээ хүрээнд уламжлалт баяраа тэмдэглэнэ гэсэн ч хүмүүс дор бүрнээ идээ унд бэлдэж, ширээ дүүргэх цагаан идээгээ базааж байна. Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000-1500 төгрөг, ааруулын үнэ 5-10 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Худалдаачид "Малчид, үйлдвэрлэгчдээс ирсэн үнэ дээр түрээсийн ашгаа л нэмж зарж байна" гэж хэлж байв. Цагаан сараар эрэлт ихтэй цагаан идээ, хэвийн боовны үнэ нэмэгддэг ч энэ жил үнэ нь өнгөрсөн жилүүдийнхээс эрс өсчээ.

"Нарантуул" зах, "Бөмбөгөр" худалдааны төв, Ялалтын талбайд зарж буй цагаан идээний үзэсгэлэн худалдааг зорин очиход хүмүүс ихэвчлэн жижиглэнгээр буюу бага хэмжээгээр ааруул, өрөм, хайлмаг худалдан авч байлаа. Энэ жил дээжийн ааруул буюу ааруулаар зассан идээ тун ховор байгаа аж. Худалдаа эрхлэгчдийн ихэнх нь малчдаас худалдан авч зарж байгаа бол зарим лангуун дээр малчид өөрсдөө бүтээгдэхүүнээ зарахаар иржээ. Гэхдээ үнийн хувьд огт ялгаагүй байлаа. Үнэ ханшийн хувьд дараах үнийн хооронд хэлбэлзэж байна.

  • Энгийн чихэртэй ааруул 20-24 мянга
  • Хорхой ааруул 20-25 мянга
  • Сүүн ааруул 25-30 мянга
  • Чихэргүй ааруул 25 мянган төгрөг
  • Дээжийн ааруул буюу тавгийн идээний ааруул хэмжээнээс хамаарч 150-230 мянган төгрөг, жижиг идээ 46-78 мянган төгрөг
  • Тогооны өрөм 15-25 мянга
  • Шар тос савлагаанаас шалтгаалж 8000-17000
  • Хайлмаг 10-18 мянган төгрөг
  • Аарц 7000-8000 төгрөг

ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Гурилын үнэ өсөөгүй ч шар тос болоод бусад материалын үнэ нэмэгдсэн. Тиймээс энэ жил хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 700-1500 төгрөгөөр өсчээ. Тухайлбал,

  • Цехэд үйлдвэрлэсэн хэвийн боов 3000-3500 төгрөг
  • Идээний еэвэн 2100-2800 төгрөг
  • Үйлдвэрийн хэвийн боов /энгийн/ 3500-4500
  • Шар тостой, хэвийн боов 4000-4800
  • Гандангийн хэвийн боов 3800-4300
  • Гүрмэл 4000-5300 төгрөгийн хооронд тус тус худалдаалагдаж байна.

Харин тавгийн идээний еэвэн хэмжээнээс хамаарч 2500-18500 төгрөгийн хооронд зарагдаж байлаа. Хүмүүсийн тухайд ихэвчлэн 10-15 ширхэг боов авч байгаа бөгөөд гандан болоод үйлдвэрийн хэвийн боов авч байгаа аж. Өнгөрсөн жилийн өдийд цагаан сар дөхөж хүмүүс ч зах, худалдааны төвөөр гишгэх зайгүй шахам очдог байсан. Харин энэ удаа өргөн дэлгэр биш ч бага, багаар бэлтгэлээ базаахаар амралтын өдөр гарчээ.

Иргэдийн хэлж байгаагаар цагаан идээ, ул боов авахад багадаа 150 мянган төгрөг болж байна. Одоо нэмээд мах, сүү авахаас эхлээд ууц, өвчүү чануулах, бууз чимхэх гээд ажил зөндөө байна. Хүмүүс цагаан сар тэмдэглэхгүй гэсэн ч айл саахалтаараа золголт хийх нь тодорхой. Тиймээс тодорхой хэмжээнд бэлтгэл базаахгүй бол болохгүй гэж хоорондоо ярилцана.

Иргэд энэ жил ууц тавихаас илүүтэй цагаан идээгээр идээ засч, мах чанаж ёслоод өнгөрөх сонирхол их байгаа аж. Мах үнэтэй байгаа учраас өглөө эрт "Дэнжийн 1000"-ын зах руу очиж шинэ мах буухад авсан нь дээр байгааг худалдаачид ч хэлнэ. Гэхдээ шүлхий, малын гоц халдварт өвчин, ариутгал халдваргүйтгэл зэргээс шалтгаалж өнгөрсөн намраас хойш махны үнэ огт буураагүй. Тухайлбал:

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг нь 10000-12000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг нь 8000-9000 төгрөг, цул нь 9000-10000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9500-10500 төгрөг, цул мах нь 10500-11000 төгрөг,
  • Адууны мах кг нь 9500-10000 төгрөгийн ханштай байна.

Энэ бол жижиглэнгийн үнэ. Гулуузаар нь болон хаа, гуяар авсан тохиолдолд кг нь 1000-2000 төгрөгөөр бага байгаа аж. Харин бусад зах, худалдааны төвд махны жижиглэнгийн үнэ баяр дөхөх сургаар 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ. Худалдаачид хэлэхдээ "Адуу, ямааны махны эрэлт их байна. Үхрийн өвчүү авах хүмүүс нэмэгдсэн. Ууц авч байгаа хүн цөөхөн байна" гэсэн юм.

Сар шинийн бэлтгэл базаах, цагаалга бэлдэх, хүнсээ базаахаас эхлээд ажил дуусахгүй. Хөдөөнөөс хот руу зорьж ирэх хүний урсгалыг 2020 онтой харьцуулахгүй ч хөл хорио тогтоогоогүй учир иргэд олноор ирж буй аж. Мөн өндөр настнууд тэтгэврийн зээл авч, ач, зээгийнхээ гарыг цайлгах бэлэг сэлт бэлдэж яваа харагдлаа. Гэхдээ хүмүүс Эрээний бараа гэхээс илүүтэй бэлэн мөнгө бэлгэнд өгнө гэж байв.

"Нарантуул" зах, "Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний тасаг ачаалал их байлаа. "Хүчит шонхор"-ын хувьд 15:00 цаг гэхэд бараг бүх лангуу нь хоосорсон байв. Тиймээс мах авахаар очсон хүмүүс үнэ судалж, маргааш өглөө нь очно гэсээр буцаж байлаа. Ямартай ч иргэд эдийн засаг хямралтай байгаа боловч ёсыг бодож уламжлалаа дагах нь. Харин халдвар хамгаалалын дэглэмээ баримтлах эсэх нь баярт бэлдэж байгаагаас харвал эргэлзээтэй.

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ хүрээнд бус гэр, гэртээ л шинэлэхийг уриалсан. Барааны үнэ нэмэгдсэн байгааг гайхсан ч иргэд худалдан авалт ихээр хийж байгааг харвал цомхон тэмдэглэхгүй нь тодорхой. Бараа, дээл хувцас авах иргэд цөөрсөн ч цагаан идээ, ул боов авах иргэд томоохон зах, үзэсгэлэн худалдааг олноор зорьсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-24 213.87.156.255

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

би засвар 2022-01-24 203.91.117.8

Одоо зуд болхоор нэг их хайр зарлаад шоу тоглолт хийх байхдаа

Avatar

Би 2022-01-24 203.91.117.8

Одоо зуд болхоор нэг их хайр зарлаад шоу тогтолт хийх байхдаа

Avatar

Зочин 2022-01-24 119.40.98.18

Мал нь өвчтэй, гараа угааж цагаан идээгээ боловсруулдаггүй, хувин, тогоо бохир, ялааны баас шаваастай дутуу боловсруулсан хольцтой цагаан идээг бүү ав.

Avatar

Зочин 2022-01-24 202.21.109.76

Зүгээр гурил аарц бүү ав

Avatar

Зочин 2022-01-24 66.181.176.183

Хөдөөний шуналын бузаруудын их үнэтэй юмыг бүү ав.

Avatar

ааруул 2022-01-24 66.181.180.91

20 литр сайхан хулхи биш жинхэнэ сүү авчих. Тэгээд буцалгаад өрөмөө авчих. Дараа нь 20 градус болгоод тарагны хөрөнгө хийгээд тарагаа бурчих. Дараа нь чихрээ хийгээд хутгаад буцалгаад шүүгээд хэвлээд ааруул бэлэн. Заавал шуналтай нохдуудын ус, гурил нэмсэн юмаар юу хийхэв… Ххххх

Avatar

Зочин 2022-01-24 85.218.48.83

Tsagaan ideeg bolobsruulah Bui gazar,hudaldaj Bui gazar 2 t zereg hyanalt tabiagui tsagt dandaa hor uilderlene…hadgalah hugatsaa gej shaal hudlaa Iim bgaag tsagt bike bienee horlosoor habdar ubchninuur nuguu ertuntsud ilgeeseer l bn!Mongol Hun yagaad neg negendee hairgui bdag um bee.Shi ni pin darga ni : hyatadudaa anhaaruulsan bsan yamr buteegdehuni songoj ideh ni tanii eruul mendee hir anhaarah be gedgiig haruuldag gej! Busdiig haraaj suuh,ubchin hudaldaj abahin orond uuruu hiij sursan deer

Avatar

Зочин 2022-01-24 85.218.48.83

Zubhin Mongold bayar duhuhur baraa,buteegdehuni une nemegdeh bichigdeegui huuli umuu haashain? Has bn nuguu Hereglegchdin Erh ashiig hamgaalah ,MXEG ene teree ain,Iim olon hereggui dargantsaruud,Ard tumend hereggui baigulagudaar yadagin ?! Ard tumnii tuluugeed bsan Huuk chi ajilaa hiildee?! Utaagaa ch ustgaj chadahgui bjiij

Avatar

Зочин 2022-01-24 66.181.161.27

7 хоносон л бол цагаан идээ хор тэрийг авч хордоод яахав хүмүүсээ

Avatar

Зочин 2022-01-24 66.181.161.120

Малчид-н орлого иргэдийн орлогоос хамаагүй илүү болсон тэдэнд мөнгөний хэрэгцээ бага төрөөс татаас урамшуулал авдаг учир үнээ хүссэнээрээ тогтоох боломжтой болжээ

Avatar

Зочин 2022-01-24 139.5.219.33

Малчид хөөрүүлсэн сүүгээ самрахаас эхлээд дан хуварцар шанага гялгар уут хуванцах хувин сав хэрэглэдэг шүү дан хорт хавдрын эх үүсвэр хийж тарааж байдаг.төмөр хэрэглэх дургүй нарийлаад байдаг юм байлгүй

Avatar

Иргэн 2022-01-24 103.212.118.76

Хөдөөний худалдаачид цагаан идээний үнэ өсгөж байна. Шонхор захад шар тос 20000,бөмбөгөр 25000 байсан Ялалтын талбайд АР худалдаа гарч шар тос 30000 гэхээр дээрх газрууд бас 30000 болгосон байна.

Avatar

Зочин 2022-01-24 202.126.89.186

Монгол улс ГУРИЛ-н Стандарт, Чанар, Хүртээмж 3 нь дөнгөж хангаж бгаа‼️
Харин СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНСНИЙ НОГОО, МАХ 3 -ынх нь Чанар, Стандарт, Эрүүл Аюулгүй Байдал, Хангамж Хүртээмж нь Хаанаа ч үгүй, Хангалтгүй Тааруухан л Байгаа даа ⁉️ Үйлдвэрийн ч тэр, Малчны,Тариаланчийн гараас ч тэр Ногоо, Мах, Сүү Сүүн Бүтээгдэхүүн 3-г Бүтээгдэхүүн Гэхэд тун Хэцүү л бгаа ш дээ Үнэндээ ‼️

Avatar

Зочин 2022-01-24 119.40.98.18

Битгий ав.

Avatar

Заяа 2022-01-24 122.201.21.71

идэш хэтэрсэн үү гэхээс багадаагүй. өдөр болгон чихэртэй зуурсан аарц-ааруул, өөхтэ тарган мах, гурилан б**в идвэл мэдээж өвчин болж, эмнэлэгт эмэнд мөнгөө тушаана. тэгэхээр хүмүүс бид өөрсдөө гурил, чихэр, өөхтэй тарган махны хэрэглээгээ багасгаад даруухан сайхан гоолиг эрүүл байж болмоор юм шиг ээ.

Avatar

МАА & ХАА -д Монголд хэрэгтэй 2022-01-24 202.126.89.185

МОНГОЛ УЛС 70 САЯ МАЛТАЙ. МАЛЫНХАА ШИМИЙГ ЗӨВ БОЛОВСРУУЛЖ, ЗӨВ ХҮРТЭЭД, ЗӨВ ШИНГЭЭМЭЭР БАЙХ ЮМ 🙏
ДААНЧ ҮЙЛДВЭРИЙН ЦАГААН ИДЭЭ Ч, МАЛЧНЫ ЦАГААН ИДЭЭ Ч ИДЭЭ БИШ БОЛСОН ЦАГ ‼️
МОНГОЛ УЛС ДӨНГӨЖ ГУРИЛЫН СТАНДАРТ Л ХАНГАЖ ЭХЭЛЖ БНА. МАХ, СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ЯАГАА Ч ҮГҮЙ БНА ‼️ ҮҮНИЙ ТУЛД ТӨРӨӨС ЧАНАР, СТАНДАРТ, АЮУЛГҮЙ БДАЛ ДЭЭР АНХААРААД , АЙМАГ ОРОН НУТГИЙН ЗАХИРГАА, ИРГЭД, МАЛЧИД НЬ МАА-АА ЗӨВ ЗҮЙТЭЙ ЭРХЭЛМЭЭР БНА ‼️

Avatar

Зочин 2022-01-24 66.181.179.33

Ц энэ түрээслэгчид ч гэсэн түрээсээ багасгамаар юмаа зүгээр л мөнгө олж байгаа шүү дээ хүн хүнээ бодмоор юм цагаан сарын үеэр юмны үнэ бүүр бодлогоор багасмаар байх юм тийм бол хүмүүс их авч зарж буй хүмүүс үлдэгдэлгүй байх бус уу Хил хаасантай ямар ч холбоогүй Замын зардлын үнээ л нэмж болно .гурил энэ тэр хольсон бол торгох хэрэгтэй. БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ НИЙ ҮНЭ Ч ГЭСЭН БАГАСМААР үнэ хамдарлын үеэр амжиж асан юм гэж баярлаж сууг л дээ ХҮМҮҮСЭЭ БИЕ БИЕЭ ХАЙРАЛ гэдэг сэн

Avatar

Зочин 2022-01-24 66.181.161.38

Ченжүүдээр дамжуулаад улам их үнэд ороод байна. Малчнаас 4000 аар авсан цагаан тосоо лангуунаас 14000 аар зарж байгаа бодит жишээ байна

Avatar

Зочин 2022-01-24 202.126.88.175

Монрол идээ хоол хүхс одоо бол зүгээр хулхи хуурамч хор болсон. Хорыг өндөр үнээр худалдаж аваад өвчний сүг болж байна даа. Төргүй засаггүй монголоо гж. Ум мани бадма хум

Avatar

mgl 2022-01-24 202.179.11.230

Махны хувьд хятадын махны үйлдвэрүүд бөөнөөр нь хямд аваад олдоц муудаж, бидэнд бага тоотой үнэ ихтэй болоод байх шиг байна. Гэтэл ааруул бол өөр. Залхуу монголчууд бага ажиллаж, их олох дуртай учраас нэмэгдээд байна. Төр зохицуулах ёстой. Юу л байна, яам, агентлаг, том том жип унасан олон туслахтай дарга нар байна. Бүгд ардаа тусгай өрөөтэй, мини баартай. Төрийн энэ данхар бүтцийг багасгаж байж зохицуулах ажлаа хийх байх. Одоо бол өөрсдийгөө зохицуулах гэсээр хамаг цаг мөнгө нь дуусдаг байх.

Avatar

Зочин 2022-01-24 202.126.89.185

Үнэндээ Төвийн Бүсийн Архангай тэргүүтэй 3 аймаг л Цагаан идээ хийдэг гэхэд хилсдэхгүй. Баруун аймгуудын цагаан идээ боловсруулалт Хөдөлмөр бага шингэсэн, ном зүй ёсор нь хийгээгүй учир хэт тослог ба амт чанар тааруу талтай . Гэхдээ л Монгол даяар Цагаан Идээ нь Идээ биш болсон цагдоо.

Avatar

Зочин 2022-01-24 202.126.89.185

МОНГОЛ УЛС ГУРИЛ НЬ ДӨНГӨЖ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ ЭХЭЛЖ БНА ‼️
ХАРИН МАХ, СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД АРАЙ Л БОЛОГҮЙ БНА ДАА. ДЭЛГҮҮРТ ЗАРААД БАЙГАА ЙОГУРТ, САВЛАСАН СҮҮ НТР Ч ЦАГААН ИДЭЭ БИШ ГЭЖ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС БАТАЛДАГ, МАЛЧИДЫН АВЧ ИРЖ ЗАРААД БУЙ ААРУУЛ, ӨРӨМ, ЭЭЗГИЙ Ч БАС НЭГ Л БИШ БАЙГАА….⁉️
МАХ БАС ЯЛГААГҮЙ, ЭРҮҮЛ АХУЙ АРИУН ЦЭВЭР БОЛ АЙМААР, ҮНЭ ГЭЖ ХАДСАН, ЧАНАР БОЛ АЛАГ ЦООГТОЙ…..⁉️
76+3 НАМЗАСАГ-ААС МАХ, СҮҮНИЙ АСУУДАЛДАА АНХААРААСАЙ УУЛ УУРХАЙ ЯРЬЖ ХЭРЭЛДЭХИЙН САЦУУ ‼️

Avatar

Зочин 2022-01-24 103.212.119.25

Төр улс уг нь хамгийн түрүүнд ард түмнийхээ хүнсний хэрэглээний стандартыг тогтоож чанарт нь хатуу хяналт тавьдаг. Яагаад гэдэг нь хэнд ойлгомжтой гэтэл манайд аль үеэ өнгөрөөсөн стандартууд, дээр нь мэргэжлийн хяналт гэж зүгээр мөнгө авахаас өөр юмгүй мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн хэрэггүй газар. Мах, сүүгээ хүний гар дээрээс шууд худалдаж авдаг улс орон Африкт л бдаг бх. Хүнс хамаагүйээ, дуулж хуурдаад, хөшөө музей байгуулаад онгшроод бж бхад ард түмний эрүүл мэнд 3 дөрөв дэх асуудал болтой

Avatar

ҮНЭН 2022-01-24 66.181.178.89

АВЧ ЯАХЫН БЭЭ

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-01-24 202.55.191.130

ЦАГААН САРАА ЭНЭ ӨВЧИН ЗОВЛОНГИЙН ҮЕЭР ӨНЖЧИХӨӨЧ, ЗААВАЛ ҮНЭТЭЙ ЗҮЙЛ АВАХ ГЭЭД, ҮНЭ ӨРТӨГИЙГ НЬ МУУЛАН МУУЛАН АВААД ЯАХ ГЭСИЙМ БЭ. НАЙМААЧИД ШАТААД, ХАШИРАГ…

Avatar

Зочин 2022-01-24 180.149.93.98

гурил хольсон хогоор яадаг юм.

Avatar

irgen 2022-01-24 202.9.40.31

Guriltai aaruul.holitstoi shar tos.mongol maslo geed zahuudaar mash muuhai Maslo zarj bgaag gazar deer n boditoor shalgaad ender torguuli tavi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж