АНУ-ын зүгээс Украинд суугаа Элчин сайдын яамны ажилтнуудын ар гэрийнхэн, албаны ажилд хамааралгүй иргэдийг нутаг буцахыг тушаасан байна. АНУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлсэн мэдэгдэлд Украины эсрэг ОХУ дайралт хийх төлөвтэй байгаа тул тус нутгийг орхих шаардлагатай гэж мэдэгджээ.
ОХУ-ын хувьд Украин руу дайрах төлөвлөгөө боловсруулаагүй гэж удаа дараа мэдэгдсэн боловч АНУ-ын хувьд Москвад санамж өгч, Орос болон Украин руу аялахыг хориглоод байна.
АНУ-ын төрийн департментын албан тушаалтан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байх ч Цагаан ордноос хэзээ ч халдлага гарч болзошгүйг удаа дараа анхааруулсаар байна” гэжээ. Мөн АНУ-ын засгийн газрын зүгээс гэнэтийн халдлагын үед иргэдээ татан авах боломжгүй тул урьдчилсан журмаар албан бус иргэдээ татан авч байгаа гэж нэмж дурдав.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ