Оросын олимпийн хорооноос Бээжин-2022 өвлийн олимпод оролцох уран гулгалтын баг тамирчдаа зарлалаа. Манай хойд хөрш нийт 18 тамирчнаа илгээхээр болжээ. Тодруулбал, эмэгтэй ганцаарчилсан төрөлд гурав, эрэгтэй ганцаарчилсан төрөлд гурав, хосын төрөлд гурван баг, мөсөн дээрх бүжгийн төрөлд гурван хос тус тус илгээж байна.
Дэлхийн рекорд эзэмшигч, 15 настай Камила Валиевагийн хамтаар дэлхийн аварга, 17 настай Анна Щербакова, дэлхийн аваргын хүрэл медальт, 17 настай Александра Трусова нар эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцоно.

Дэлхийн аварга Елизавета Туктамышева сэлгээнд нэрлэгдэж, олимп, дэлхийн аварга Алина Загитова, Европын аварга Алёна Косторная, Оросын цомын аварга Майя Хромых тэргүүтэй шилдгүүд энэ удаагийн олимпийг өнжихөөр болов.

Хосын төрөлд дэлхийн аваргууд болох Анастасия Мишина, Александр Галлямов нар оролцох бол мөсөн дээрх бүжгийн төрөлд мөн дэлхийн аварга хос Виктория Синицина, Никита Кацалапов нар өрсөлдөнө. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимпийн мөнгөн медальт Михаил Коляда болон Европын аварга, 18 настай Марк Кондратюк нар оролцоно.

Та бүхэндээ Оросын олимпийн хорооны нэр дээр оролцох баг тамирчдыг танилцуулъя.
- Эрэгтэй: Марк Кондратюк, Андрей Мозалев, Михаил Коляда
- Эмэгтэй: Камила Валиева, Анна Щербакова, Александра Трусова
- Хос: Анастасия Мишина-Александр Галлямов, Евгения Тарасова-Владимир Морозов, Александра Бойкова-Дмитрий Козловский
- Мөсөн дээрх бүжиг: Виктория Синицина – Никита Кацалапов, Александра Степанова – Иван Букин, Диана Дэвис – Глеб Смолкин
Бээжин-2022 олимпийн уран гулгалтын багийн тэмцээнүүд хоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд болох бол эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, мөсөн дээрх бүжгийн тэмцээнүүд хоёрдугаар сарын 8-наас эхэлнэ.
зочин 2022-01-24 150.129.142.83
Тутберидзе гэж Киркоровын найз бүсгүй мөн үү
Заагч 2022-01-24 202.9.46.237
Хог вирус золбин хятадууд л энэ спортом орохгvй байвал боллоо.
Заагч 2022-01-24 202.9.46.237
Эмэгтэй ганцаарчилсан терлийн сэлгээнд Майя Хромых байгаа штээ худлаа хуцах юмаа.
Зочин 2022-01-24 213.87.156.255
* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-24 192.82.68.10
Оросуудын хэт ноерхол, даварцан луйвар энэ спортыг алж байна даа, ямар ч сонголтгуй бухэлдээ орос тавилттай жужиг узэхийг хэн хусэх билээ
jasmin 2022-01-24 95.192.171.205
teneg huureee orosuud busadaasaa tarasan bgaa biz dee naad 2 nud chin yu harj bnaa erguu huuree
Зочин 2022-01-24 66.181.185.209
ӨӨР УЛСЫН НЭР ДЭЭР ОРДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
МӨСНИЙ ХАТДУУД 2022-01-24 202.179.24.89
17 НАСТАЙ СҮПЭР ОДУУД Л ШИГШЭЭДЭЭ БАГТАХГҮЙ БАЙНА ДА . МӨСНИЙ ХАТДУУД …