Пёньяны ялагдал ба Сөүлийн ялалт | News.MN

Пёньяны ялагдал ба Сөүлийн ялалт

Пёньяны ялагдал ба Сөүлийн ялалт

Пёньяны ялагдал ба Сөүлийн ялалт

Хойд Солонгос дахин баллистик пуужингаараа хөрш орнуудаа айлгаж эхэллээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Пёньянаас дөрвөн ч удаа баллистик пуужин хөөргөж туршсан. Сүүлд нэгдүгээр сарын 17-нд Япон тэнгис рүү богино зайн тусгалын хоёр пуужин харвасан юм. Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт, цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ "өөрийгөө хамгаалах зорилготой" гэж мэдэгддэг. Харин ажиглагчдын хувьд Пёньяны баллистик пуужингийн туршилтыг АНУ тэргүүтэй дайсагнагч орнуудыг айлгах хийгээд хүссэнээ авахын тулд сүрдүүлэх тактик гэж дүгнэдэг. Гэвч зарим талаараа Пёньяны айлгах тактик нь өмнөд хөрш Сөүлд ашигтай байдал үүсгэдэг.

Хойд Солонгос 2006 оноос хойш цөөн тооны цөмийн зэвсгийн нөөцийг эзэмших болсон. Энэхүү цөмийн зэвсгээрээ үе үе Өмнөд Солонгос, Япон, АНУ-ыг айлган сүрдүүлдэг. АНУ нь Пёньяны пуужин хүрэх боломжгүй хол газарт оршдог ч Хойд Солонгосын сүрдүүлэг үр дүнгээ өгдөг гэж хэлж болно. Гэхдээ Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сард хөлөг онгоцноос пуужин хөөргөж туршсанаа зарласан. Энэ төрлийн пуужин нь радарт баригдах боломжгүй доогуур нисдэг учир анхаарал татдаг. Өмнө нь дэлхийн II дайны үед нацист Германы тал “V-1 rocket” гэх энэхүү пуужингаар Их Британи руу довтолж, олон хүний амь хөнөөсөн түүхтэй.

Хойд Солонгосын талаас сүрдүүлгээ нэмэх тусам АНУ-ын засаг захиргаа Сөүлтэй харилцаагаа ахиулж, онцгойлон авч үздэг. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын захиргаанаас Пёньянтай яриа хэлэлцээ хийж, нөхцөл байдал зөөлөрснөөр Вашингтон Сөүлээс цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг шаардсан. Гэвч Трампын Ким Жон Унтай хийсэн уулзалт ямар нэгэн үр дүнд хүрээгүй.

Бодит байдал дээр Хойд Солонгос бол эдийн засаг, хүний эрхийн тал дээр "гамшгийн бүс" болсон гэхэд хилсдэхгүй. Хойд Солонгосын ард түмэн 1950-1953 оны дайнаас хойш түгээмэл тохиодог өлсгөлөн гэх мэт олон асуудлаас болж зовж зүдэрсээр ирсэн. Пёньяны цөмийн хөтөлбөр, баллистик пуужин хөгжүүлэхийн эсрэг НҮБ-аас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь Хойд Солонгосыг маш ихээр тусгаарлаж, нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Нөгөө талд ардчиллыг сонгосон хөрш Өмнөд Солонгос улс эдийн засгийн гайхалтай өсөлт, ашиг орлогынхоо ачаар хөгжингүй орнуудын тоонд багтах болсон. Ялангуяа сүүлийн таван жил Өмнөд Солонгосын төрийн тэргүүнээр ажилласан Мүн Жэ Иний хичээл зүтгэл Сөүлийг олон улсын тавцанд гаргаж ирж байна.

Мүн Жэ Ин Хойд Солонгостой яриа хэлэлцээгээр дайсагналыг багасгахын зэрэгцээ Ази тивд нөлөөгөө өргөжүүлэхэд анхаарсан. Тэрбээр 2018 оны тавдугаар сард хоёр орны хилийн зурваст анх уулзсан. Үүнээс өмнө 2000, 2007 онуудад хоёр орны хооронд дээд хэмжээний уулзалт болж байв. Ким Жон Унтай хийсэн уулзалтын дараа “Asia News Network” сайтаас Мүн Жэ Инийг "Оны онцлох хүн"-ээр нэрлэсэн юм.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт болоход Мүн Жэ Иний зуучлалын үүрэг чухал байсан. Мөн 2018 оны өвлийн олимпийн наадамд хоёр Солонгосын баг тамирчид Нэгдлийн далбаан дор нэгдэж оролцсон. Өдгөө Өмнөд Солонгосын соёл урлаг АНУ-ын төрийн дэмжлэг авснаар олон улсын зах зээлийг байлдан дагуулж, Хойд Америкийн кино наадмуудаас үнэ цэнэтэй шагналуудыг түүх болсон. Тус улсын кино, урлаг соёлоос олж буй орлого эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлэх хэмжээнд хүрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xaxa 2022-01-24 202.179.27.193

өмхий коммунистууд турж үхэж дуусж байгоо хахаха

Avatar

Зочин 2022-01-24 202.9.40.28

Та нар хот Солонгосыг муулаад яах юм бэ ямар ч байсан Америкийн угаадас горьдолгүй өөрөө өөрийгөө болгоод муусайн янкуудын зүрхэнд ордог улс манайхыг бодвол бүх юмаа өөрсдөө хийж чаддаг улс муусайн янкууд гай болоогүй бол өдийд цахиур хагалж мэднэ

Avatar

Зочин 2022-01-24 213.87.156.255

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Баги 2022-01-24 122.201.23.44

Манай Ө. Со Сөүл ялна;)

Avatar

Зочин 2022-01-24 1.230.76.219

Хойтын дүрвэгчийн яриа аймаар. Өдөр бүр эргэн тойронд нь хүмүүс өлбөрч үхсэн гэсэн. Бас холын хамаатан хүн холоос захиа бичихдээ энэ захиаг унших үед би өлбөрч үхсэн байх болно манай тосгонд хэдхэн хүн амьд үлдлээ гэсэн байсан. Цөөн дарга нар нь сайхан амьдраад жирийн хүмүүс үхээд байгаа

Avatar

Зочин 2022-01-24 192.82.88.26

Умардынханд. Амжилт хүсье. Америкчууд савраа тат

Avatar

Zochin 2022-01-24 174.204.7.166

Hoid sol8ngosuud ulsuj uhej bval chi ulam ih bayarlaad bh n**** bna.novshiin kommunist.

Avatar

Зочин 2022-01-24 64.119.24.21

Хойт солонгос бол барууныхан мөн манайх шиг баян хоосны ялгаа гарган, мөлжлөг үүсгэж,олонх иргэдээ ядууруулж, гуйлгачин болгож зовоохгүй.тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал эрх чөлөөгөө хамгаалах зорилготой л орон. Үүний төлөө эх орноо Югаслав, Ливии, Сирии зэрэг олон орон шиг барууны цэргийн түрэмгийлэлд дайруулахгүйн тулд атомын өөрийн бөмбөг бүтээсэн улс.1950 -иад онд АНУ-д эх орноо нүүрс болтол бөмбөгдүүлж гаширсан улс.Атомын бөмбөг бүтээсний төлөө гадаад орнуудаас бүрэн таслагдаж хүндэрсэн

Avatar

Зочин 2022-01-24 64.119.24.21

Ардчилагч нэртэй луйварч хулгайч шуналтан бусдыг шулдаг хувалзуудыг тэд үзэн яддаг.Манай хэд тэнд очиж нийгмийн өмчид гараа дүрж,идэж уухыг оролдвол ёстой толгойгоо тасдуулна.Гадаад орны хориг,хөрөнгөтөн орны дарамт шахалтгүй бол энэ орон Хятадын адил үсрэнгүй хөгжих боломжтой.

Avatar

Зочин 2022-01-24 66.181.180.91

Тэр тарган баньдийг хэд хоног авчирч энэ хямрал, авилгал энэ тэрийг засуулмаар бна . Овоо хэдэн хулгайчийг далд хийх байхдоо…

Avatar

Зочин 2022-01-24 202.179.25.193

тэр тарган банди чинь чамайг жинхэнэ банди болгохоо мэдэх байлгүй дээ. даргын хамаатан биш л бол тариачин, цэрэг, ажилчин болж насаараа өлөн хоосон байж даргыгаа харж долоочих шахсан амьтад байдаг юм зайлуул. ганц муу коммент бичсэний чинь төлөө цаазаар авах эс бол 10 жил гянданд хийнэ шүү дээ чам мэтийг бол. их хүсээд байвал биеэлдэг гэдэг дээ. очоод амьдраач. хэн нь ч чадахгүй ш дээ муу лалруудв гоншигоноод буцаад л ирнэ

Avatar

Зочин 2022-01-24 66.181.181.78

Мандуулаад бгаа хойдууд тэр жилээс хойш зүтгэж2 улс даяараа унгас гаргах чадвартай ганц хүнтэй болж чадсан гэжуугаашдээ😂😂😂😂

Avatar

Хаха 2022-01-24 192.82.67.131

Энэ ямар сонин агсам тавьж байгаа архичны яриа шиг нийтлэл вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж