Пёньяны ялагдал ба Сөүлийн ялалт

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Пёньяны ялагдал ба Сөүлийн ялалт

Пёньяны ялагдал ба Сөүлийн ялалт

Хойд Солонгос дахин баллистик пуужингаараа хөрш орнуудаа айлгаж эхэллээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Пёньянаас дөрвөн ч удаа баллистик пуужин хөөргөж туршсан. Сүүлд нэгдүгээр сарын 17-нд Япон тэнгис рүү богино зайн тусгалын хоёр пуужин харвасан юм. Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт, цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ "өөрийгөө хамгаалах зорилготой" гэж мэдэгддэг. Харин ажиглагчдын хувьд Пёньяны баллистик пуужингийн туршилтыг АНУ тэргүүтэй дайсагнагч орнуудыг айлгах хийгээд хүссэнээ авахын тулд сүрдүүлэх тактик гэж дүгнэдэг. Гэвч зарим талаараа Пёньяны айлгах тактик нь өмнөд хөрш Сөүлд ашигтай байдал үүсгэдэг.

Хойд Солонгос 2006 оноос хойш цөөн тооны цөмийн зэвсгийн нөөцийг эзэмших болсон. Энэхүү цөмийн зэвсгээрээ үе үе Өмнөд Солонгос, Япон, АНУ-ыг айлган сүрдүүлдэг. АНУ нь Пёньяны пуужин хүрэх боломжгүй хол газарт оршдог ч Хойд Солонгосын сүрдүүлэг үр дүнгээ өгдөг гэж хэлж болно. Гэхдээ Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сард хөлөг онгоцноос пуужин хөөргөж туршсанаа зарласан. Энэ төрлийн пуужин нь радарт баригдах боломжгүй доогуур нисдэг учир анхаарал татдаг. Өмнө нь дэлхийн II дайны үед нацист Германы тал “V-1 rocket” гэх энэхүү пуужингаар Их Британи руу довтолж, олон хүний амь хөнөөсөн түүхтэй.

Хойд Солонгосын талаас сүрдүүлгээ нэмэх тусам АНУ-ын засаг захиргаа Сөүлтэй харилцаагаа ахиулж, онцгойлон авч үздэг. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын захиргаанаас Пёньянтай яриа хэлэлцээ хийж, нөхцөл байдал зөөлөрснөөр Вашингтон Сөүлээс цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг шаардсан. Гэвч Трампын Ким Жон Унтай хийсэн уулзалт ямар нэгэн үр дүнд хүрээгүй.

Бодит байдал дээр Хойд Солонгос бол эдийн засаг, хүний эрхийн тал дээр "гамшгийн бүс" болсон гэхэд хилсдэхгүй. Хойд Солонгосын ард түмэн 1950-1953 оны дайнаас хойш түгээмэл тохиодог өлсгөлөн гэх мэт олон асуудлаас болж зовж зүдэрсээр ирсэн. Пёньяны цөмийн хөтөлбөр, баллистик пуужин хөгжүүлэхийн эсрэг НҮБ-аас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь Хойд Солонгосыг маш ихээр тусгаарлаж, нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Нөгөө талд ардчиллыг сонгосон хөрш Өмнөд Солонгос улс эдийн засгийн гайхалтай өсөлт, ашиг орлогынхоо ачаар хөгжингүй орнуудын тоонд багтах болсон. Ялангуяа сүүлийн таван жил Өмнөд Солонгосын төрийн тэргүүнээр ажилласан Мүн Жэ Иний хичээл зүтгэл Сөүлийг олон улсын тавцанд гаргаж ирж байна.

Мүн Жэ Ин Хойд Солонгостой яриа хэлэлцээгээр дайсагналыг багасгахын зэрэгцээ Ази тивд нөлөөгөө өргөжүүлэхэд анхаарсан. Тэрбээр 2018 оны тавдугаар сард хоёр орны хилийн зурваст анх уулзсан. Үүнээс өмнө 2000, 2007 онуудад хоёр орны хооронд дээд хэмжээний уулзалт болж байв. Ким Жон Унтай хийсэн уулзалтын дараа “Asia News Network” сайтаас Мүн Жэ Инийг "Оны онцлох хүн"-ээр нэрлэсэн юм.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт болоход Мүн Жэ Иний зуучлалын үүрэг чухал байсан. Мөн 2018 оны өвлийн олимпийн наадамд хоёр Солонгосын баг тамирчид Нэгдлийн далбаан дор нэгдэж оролцсон. Өдгөө Өмнөд Солонгосын соёл урлаг АНУ-ын төрийн дэмжлэг авснаар олон улсын зах зээлийг байлдан дагуулж, Хойд Америкийн кино наадмуудаас үнэ цэнэтэй шагналуудыг түүх болсон. Тус улсын кино, урлаг соёлоос олж буй орлого эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлэх хэмжээнд хүрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж