Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян огцрохоо мэдэгдэв | News.MN

Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян огцрохоо мэдэгдэв

Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян огцрохоо мэдэгдэв

Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян огцрохоо мэдэгдэв

Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян төрийн тэргүүний суудлаасаа огцрохоо мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт өөрийн албан ёсны цахим хуудастаа “Энэ шийдвэрийг дан ганц сэтгэл хөдлөлөөр бус тодорхой логикоор гаргасан. Энэ улсын ерөнхийлөгч гадаад болон дотоод бодлогын чухал асуудалд оролцох хэрэг байхгүй” гэжээ. Мөн “Манай улсад тохиолдоод буй энэ хэцүү цаг мөчид улс даяараа эв нэгдэлтэй байх ёстой. Тиймээс ерөнхийлөгчийн институт хэл ам, нийгмийн томоохон асуудлуудаас түр холдуулах гэсэн хуйвалдааны бай болж болохгүй” гэж нэмж тэмдэглэсэн байна.

Арменийн ерөнхийлөгчийг Үндэсний ассамблей (парламент) долоон жилийн хугацаатай сонгодог. Үүний дагуу Үндэсний ассамблей огцрохыг нь хүлээн зөвшөөрдөг. Тус улсын Үндсэн хуульд зааснаар, Үндэсний ассамблей дараагийн удирдагчийг хуучин ерөнхийлөгч огцорсноос 25-аас доошгүй, 35-аас илүүгүй хоногийн дотор дахин сонгодог байна.

Армен Саркисян 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хойш ерөнхийлөгчийн албан тушаал хашчээ. Гэвч тус улс 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд хагас ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглалд шилжсэн тул Саркисян огцрох мэдэгдэлдээ “Гадаад, дотоод бодлогын асуудалд ерөнхийлөгч оролцдоггүй” гэж бичсэн хэмээн гаднын ажиглагчид дүгнэж байна.

Шинэ төрийн тэргүүн сонгогдох хүртэл УИХ-ын дарга ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх ажээ. Тус улсын хувьд ерөнхийлөгч бол төрийн тэргүүний үүргээ Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хяналт тавих зэргээр биелүүлэх үүрэгтэй. Үндэсний Ассамблейн ээлжит болон хугацаанаас өмнө сонгууль явуулах, Засгийн газрыг огцруулахыг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Засгийн газар, ерөнхий сайдын санал болгосноор ерөнхийлөгч нь  Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, элчин сайдуудыг томилох, эгүүлэн татах, олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, цуцлах, иргэний харъяалал, өршөөлийн асуудлыг шийдвэрлэдэг байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-24 213.87.156.255

>>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-24 192.82.77.57

Армены парламентийг Улсын Их Хурал гэдэг гэж үү? Орчуулгаа хянаарай!!!

Avatar

иргэн 2022-01-24 202.21.109.33

Манайх …яг цаг ньь болоод өнгөх гэж байна …Уг огцороосой бил ээ дээ….У.Хурэл Сүх ажлаа өгвөл зохилтой л доо…Энд тэнд Цэргийнг хувцас өмч ЁСЛООД ллл хөөрхий дөө…. цэргийн ангийн ХАНЫН сонингийн курс төгссөн юм гэсэн ДЭЭ….

Avatar

ҮНЭН 2022-01-24 66.181.178.89

МАНАЙ ХҮРЭЛСҮХ ОГЦРОХ БОЛСООН

Avatar

ККК 2022-01-24 202.179.24.89

ЯАСАН ОГЦОРХООРГҮЙ ЦАРАЙТАЙ ХҮН БЭ. ККК

Avatar

Зочин 2022-01-24 66.181.178.89

ХҮН ХҮССЭНЭЭ Л ХАРДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж