Тайвань: Хятадын агаарын цэргийн хүчин дайралт хийсэн

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Тайвань: Хятадын агаарын цэргийн хүчин дайралт хийсэн

Тайвань: Хятадын агаарын цэргийн хүчин дайралт хийсэн

Хятадын агаарын цэргийн хүчин Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд том хэмжээний дайралт хийжээ. Энэ нь аравдугаар сараас хойшхи хамгийн том хэмжээний халдлага гэж Тайванийн Батлан хамгаалах яамнаас өчигдөр мэдэгдэв. Тодруулбал, 39 нисэх онгоц Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд орж иржээ.

Хятадын агаарын цэргийн хүчин энэ мэтчилэн жил гаруй хугацаанд олон удаагийн нислэг үйлдэж байгааг Тайваниас мэдээлсээр ирсэн. Ингэхдээ ихэвчлэн Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсийн баруун өмнөд хэсэгт болон Пратасын арлуудын ойролцоо хийдэг ажээ. Пратасын арлууд нь Тайванийн хяналтад байдаг.

Тайвань удаа дараагийн уг үйлдлийг “саарал бүсийн дайн” гэж нэрлээд байна. Энэ нь Тайванийн хариу үйлдлийг шалгах, удаа дараагийн үйлдлээрээ цэргүүдийг нь мухардалд оруулах зорилготой гэв.

Хамгийн сүүлийн дайралтын хувьд 34 сөнөөгч онгоц, дөрвөн электрон байлдааны онгоц, нэг бөмбөгдөгч байжээ. Тэдгээр онгоцууд Пратасын арлуудын зүүн хойд хэсгээр ниссэн байна.

Хятадын онгоцуудаас сэрэмжлүүлэхийн тулд Тайвань ч мөн байлдааны онгоц илгээжээ. Мөн тэднийг хянахын тулд пуужингийн систем байрлуулаад байна. Хятад улс өмнө нь ийм үйлдлээ улс орны бүрэн эрхт байдлыг хамгаалах зорилготой сургуулилалт гэж хэлдэг байсан бол энэ удаад ямар нэг тайлбар өгөөгүй ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж