“Борис больж үз” дарцаг Премьер лигийн тэнгэрт намирчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

“Борис больж үз” дарцаг Премьер лигийн тэнгэрт намирчээ

“Борис больж үз” дарцаг Премьер лигийн тэнгэрт намирчээ

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоныг эсэргүүцсэн утгатай дарцаг Премьер лигийн тоглолтын үеэр тэнгэрт намирчээ. “Old Trafford” цэнгэлдэх хүрээлэнд Манчестер Юнайтед ба Вэст Хам Юнайтедын тоглолтын үеэр уг үйл явдал болсон байна. Мөн “Elland Road” цэнгэлдэхийн дээгүүр ч дарцаг намируулсан онгоц нисчээ. Онгоцны араас бэхэлж хийсгэсэн дарцаг дээр “Түүнийг хөөж гарга. Борис больж үз.ком” гэж бичсэн байв.

“StopBoris.com” нь Борис Жонсоныг суудлаас нь буулгах хүсэлтэй иргэдийн гарын үсэг цуглуулж буй цахим хуудас юм. “Бид уг аяныг тэнгэрт хүргэж чадлаа. Их Британичууд дахин түүнийг ерөнхий сайдаар ажиллуулмааргүй байна. Одоо түүнийг хөөж гаргах цаг болсон” гэж уг ажлыг санаачлагч “Open Britain” бүлгэмийнхэн хэлжээ.

“StopBoris.com” цахим хуудаст одоогоор 80 мянга гаруй иргэн Борисыг огцруулахаар саналаа өгөөд байгаа аж. Улс оронд нь цар тахлын хөл хориотой байсан үед зуны үдэшлэг зохион байгуулж, “Downing Street”-д зул сарын баярт оролцсон зэргээр Борисын толгой дээр өчнөөн асуудал овоорсон байдалтай байна. Цахим санал хураалтын эцсийн үр дүнг энэ долоо хоногт нийтлэх бөгөөд энэ нь Борисын засгийн газарт эцсийн цохилт авчирч болзошгүй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж