Украин нийт 200 сая ам.долларын батлан хамгаалахын тусламж АНУ-аас хүлээн авахаар болсон билээ. Тусламжийн эхний ээлж нэгдүгээр сарын 22-нд ирсэн бол өчигдөр хоёр дахь зэвсгийн тусламжаар 80 гаруй тонн зэвсэг хүлээн авсан байна.
Вашингтон өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Украинд батлан хамгаалахын тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Киевт айлчилсны дараа батлан хамгаалахын тусламж ийнхүү ирж эхэлсэн юм.
Украины хил дээр Оросын цэргүүд байрласан асуудалд Вашингтон санаа зовж байгаагаа илэрхийлээд, Украиныг дэмжсээр байх болно гэж мэдэгдэв. Мөн "ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн тулд АНУ батлан хамгаалахын тусламжаа үргэлжлүүлнэ" гэжээ.
Эх сурвалж: REUTERS