Цагаан сараар бэлгэнд юу өгөх вэ

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Цагаан сараар бэлгэнд юу өгөх вэ

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоход нэг долоо хоног үлдлээ. Энэ өдрүүдэд айл бүр цагаан сарын бэлтгэлээ базааж, зочдын гарыг цайлгах бэлгийн сонголтын асуудал эзэгтэй бүрийн “толгойн өвчин” болдог. Монгол Улсын 100 мянга гаруй айл өрх цагаан сарын баяраар тогтмол бэлэг бэлддэг гэсэн тоо бий. Эдгээр айлууд дунджаар 350-400 мянган төгрөгийн бэлгийг худалдан авдаг бөгөөд нийт 40 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдэн, иргэдийн сонголтын 80 хувийг БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн эзэлдэг гэх судалгаа 3 жилийн өмнө хийгдэж байжээ.

Энэ жил хил хаалттайгаас шалтгаалан бараа бүтээгдэхүүн хомс байгаа үед Петровис Групп анх удаа сар шинийн баярт зориулан шатахуун талоныг худалдаанд гаргалаа. Хотын төдийгүй орон нутагт оршин суугаа иргэдийн хувьд өдөр тутмын хэрэглээнд шатахуун багтдаг. Тиймээс ойр дотныхон, хамаатан садан, ахмад буурлуудтайгаа хүндлэн золгохдоо барих хэрэгцээт бэлгээр сонгоход тохиромжтой юм.

Петровисийн 5.000₮, 10.000₮, 20.000₮, 50.000₮-ийн үнэ бүхий 4 төрлийн сонголттой “Бэлэг бэлгийн дээд” БЕНЗИН ТАЛОН нь худалдан авалт тутамд 3%-ийн хөнгөлөлттэй юм.

Худалдаалах цэгүүд:

"МИШЭЭЛ ЭКСПО" цагаан сарын үзэсгэлэн худалдаа #38 лангуу

"UB PALACE" цагаан сарын үзэсгэлэн худалдаа #38 лангуу

Петровис төв байр Картын төв

Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станц

Орон нутгийн аймгийн төвийн бүх шатахуун түгээх станцаар тус тус худалдаалж байна.

 

Энэхүү сар шинийн баярт зориулан гаргасан “Бэлэг бэлгийн дээд” БЕНЗИН ТАЛОН-оор Петровисийн аль ч шатахуун түгээх станцаар хугацаа хамаарахгүй үйлчлүүлэх боломжтой. Тиймээс бүх цаг үед үнэ цэнээ алдахгүй бэлэн мөнгөтэй дүйцэхүйц хэрэгцээт бэлэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж