Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин Үндэсний фронт намын дарга Марин Ле Пенийг "улс орны хувьд хамгийн аюултай хүн" гэж мэдэгдсэнийг “РИА Новости” уламжлав.
Жеральд Дарманин “Хэрэв хатагтай Ле Пен хэзээ нэгэн цагт албан тушаалд томилогдож, эрх мэдэлтэй болвол үндэсний мөргөлдөөн, цаашлаад иргэний дайн ч дэгдэж мэднэ” гэж хэлжээ.
Ле Пен Францын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн байна. Тэрбээр 2017 онд Эммануэль Макронтой хамт ерөнхийлөгчийн сонгуулийн нэг, хоёр дахь шатанд өрсөлдсөн бөгөөд Макрон саналын тоогоор илүүрхжээ.
Францын дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны дөрөвдүгээр сарын 10, 24-нд зохион байгуулагдана. Шинжээчид Марин Ле Пен болон одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдээр нэрлэжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Холбоотой мэдээ