Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт V сард товлогдлоо

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт V сард товлогдлоо

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт V сард товлогдлоо

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо энэ оны тавдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд болохоор тов гарчээ. “Хамтран ажиллаж, итгэлцлийг сэргээе” уриан дор зохион байгуулах энэхүү уулзалт цар тахал дэгдсэнээс хойших анхны биечилсэн хэлбэрээр зохион байгуулах уулзалт болно” гэж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудаст мэдээлжээ.

Тус чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб “Улс төр, бизнесийн салбарын манлайлагчид сүүлийн хоёр жилийн турш цахимаар хуран чуулсны эцэст биечлэн уулзахаар боллоо. Өнөө цагт тулгамдаж буй олон тооны сорилтыг зохицуулахын төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд итгэлцэл бий болгох нь туйлын чухал” гэж мэдэгджээ.

2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар товлоод байсан боловч Covid-19-ийн омикрон хувилбарын тархалтаас үүдэн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм.

ДЭЗЧУ-аас "Дэлхийн нөхцөл байдал" сэдвээр цуврал онлайн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус байгууллагын мэдээлэлд "Дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын шийдлийг олоход гол анхаарлаа төвлөрүүлэх дэлхийн удирдагчдыг цуглуулах болно” гэж дурджээ.

Дэлхийн эдийн засгийн форум нь Швейцарын Женев хотноо байрладаг, ашгийн төлөө бус байгууллага юм. Уг уулзалтад дэлхийн тэргүүлэгч компаниудын удирдагчид, улс төрийн лидерүүд, эрдэмтэд болон сэтгүүлчид оролцож, дэлхий дахинд тулгараад байгаа эрүүл мэнд, байгаль орчин зэрэг хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай билээ.

Covid-19 хямралын шууд үр дагаврыг нэгэн зэрэг зохицуулахад дэлхийн оролцогч талууд яаралтай хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа билээ. Дэлхий нийтэд өнөөдөр тулгараад буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд Дэлхийн эдийн засгийн форумаас “The Great Reset” санаачлагыг эхлүүлсэн.

Covid-19 хямрал, түүний үүсгэсэн улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал нь шийдвэр гаргах уламжлалт нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж буй. Эрүүл мэнд, санхүүгийн байдлаас эхлээд эрчим хүч, боловсролын салбар хүртэлх олон тогтолцооны үл нийцэл, дутагдал, зөрчилдөөн үүссэн. Энэ нь амьдрал, амьжиргаа, гараг эрхэсийн талаарх дэлхийн түгшүүрийн хүрээнд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ил болж буй юм.

Удирдагчид өөрсдийгөө түүхэн уулзвар дээр байгаагаар мэдэрч, дунд болон урт хугацааны тодорхойгүй байдлын эсрэг богино хугацааны шахалтыг зохицуулах шаардлага урган гарч ирж байна.

Сэргээн босголтыг бүрдүүлэх өвөрмөц боломж бүхий цонхонд нэвтрэхэд энэхүү санаачилга нь дэлхийн харилцааны ирээдүйн төлөв байдал, үндэсний эдийн засгийн чиг хандлага, нийгэмд тэргүүлэх чиглэл, бизнесийн загварын мөн чанар, менежментийг тодорхойлдог бүх хүнд мэдээлэл өгөхөд туслах ойлголтыг дэлхий нийтэд санал болгож буй.

Форумын нийгэмлэгүүдийн дунд ажиллаж буй удирдагчдын алсын хараа, мэдлэг туршлагыг үндэслэсэн "Great Reset" санаачилга нь хүн бүрийн нэр төрийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн шинэ гэрээг бий болгох тодорхой хэмжүүртэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж