Монголчуудын эчнээ мэдэх цахим спортын нэгэн төрөл болох “PUBG Mobile”-ийн ДАШТ гурван өдрийн турш онлайнаар болж, өндөрлөлөө. Энэ жил дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас “Stalwart Esports” баг оролцсон юм. Энэтхэг эзэнтэй тус багийн хувьд 18 үеийн дараагаар нийтдээ 140 оноо цуглуулж, долдугаар байрт шалгаран 70500 ам.долларын эзэд болсон байна. Харин дэлхийн аваргаар Хятадын “Nova Esports” баг дахин тодорч, 1.530.000 ам.долларын эзэд болсон бол тэдний араас Оросын “Navi Vincere”, Иракийн “Migma Galaxy”, Туркийн “S2G Esports” багууд удаалжээ.
Дэлхийн аваргын шилдэг үнэ цэнтэй тоглогчоор “Nova Esports” багийн “Order” тодорч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.
“Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн:
- IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
- Support – Б.Билгүүтэй (Skryyy)
- Attacker – Г.Сүхбат (Action)
- Fragger – А.Бүрэнбаяр (Top)
- Coach – Б.Жаргалсайхан (Senator)
Дээрх таван залуу өмнө нь “Astra Academy” гэх нэр дор тоглож, багагүй амжилт үзүүлж байсан. Тэднийг багаар нь Энэтхэгийн “Stalwart Esports” байгууллага эгнээндээ элсүүлсэн юм.
Өнгөрсөн жил Азидаа шалгарсан, Монгол Улсын төлөөлөл “Zeus Esports” дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж, олны анхааралд орж байсан билээ. Дашрамд сонирхуулахад, “Zeus Esports” баг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэрээ өөрчлөн “IHC ESPORTS” гэх болсон.
зочин 2022-01-24 103.9.90.100
Залуус дэлхийн хөгжилттэй хөл нийлж л байг л дээ, угаасаа бүх зүйлс цахимжиж байхад тэдэнд амжилт хүсье.Цахим гэснээс ер нь бол компьютерийн сайн программист мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй , байнга гадныханы цахим халдлагад өртдөг шүү дээ,
Зочин 2022-01-24 213.87.156.255
))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-24 202.179.22.178
Энэ шагналын мөнгө нь хоосон мөрөөдөлдөө автаад худлаа юманд мөнгөө үрсэн Монголчуудын халааснаас гарч байгаа. Epic энэ тоглоомноосоо 2020 онд гэхэд 5.1 тэрбум долларын орлого олсон гэж байгаа. Энэний бараг 1 сая долларыг нь Монголчууд тушаачихсан л байгаа. Дэмий юм сурталчлаад үлийгээ хийнэ дээ. Залуус үр бүтээлтэй л ажилд цагаа зарцуулмаар юм даа.
Зочин 2022-01-24 122.201.24.224
Компьютер тоглоомын гаж донтонгуудаа гэж …
Бас мөрийтэй тоглож мөнгө олдог болоод байна оо. Гол мөрийгий нь цаана нь байгаа том гарууд тавьдаг байх аа.
Зочин 2022-01-24 192.82.90.20
Нэрээ солих харэг байсан уу та өөрсөндөө хэт эрдсэн үү
Зочин 2022-01-24 66.181.168.8
Хүртээд байхдаа яахав дээ. Монгол хэл мэддэгүй э****з.
Зочин 2022-01-24 64.119.23.95
2-р байранд ч орох боломж байсан даа. алдаа гаргасан
setgegch 2022-01-24 203.98.76.186
demjeed ugvul Mongol zaluus yum duulgana daa