PUBG: Монголын "Stalwart" баг 7-р байр эзэлж, 70500 доллар хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

PUBG: Монголын "Stalwart" баг 7-р байр эзэлж, 70500 доллар хүртэв

PUBG: Монголын "Stalwart" баг 7-р байр эзэлж, 70500 доллар хүртэв

Монголчуудын эчнээ мэдэх цахим спортын нэгэн төрөл болох “PUBG Mobile”-ийн ДАШТ гурван өдрийн турш онлайнаар болж, өндөрлөлөө. Энэ жил дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас “Stalwart Esports” баг оролцсон юм. Энэтхэг эзэнтэй тус багийн хувьд 18 үеийн дараагаар нийтдээ 140 оноо цуглуулж, долдугаар байрт шалгаран 70500 ам.долларын эзэд болсон байна. Харин дэлхийн аваргаар Хятадын “Nova Esports” баг дахин тодорч, 1.530.000 ам.долларын эзэд болсон бол тэдний араас Оросын “Navi Vincere”, Иракийн “Migma Galaxy”, Туркийн “S2G Esports” багууд удаалжээ.

Дэлхийн аваргын шилдэг үнэ цэнтэй тоглогчоор “Nova Esports” багийн “Order” тодорч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.

Stalwart Esports багийн бүрэлдэхүүн:

  • IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
  • Support – Б.Билгүүтэй (Skryyy)
  • Attacker – Г.Сүхбат (Action)
  • Fragger – А.Бүрэнбаяр (Top)
  • Coach – Б.Жаргалсайхан (Senator)

Дээрх таван залуу өмнө нь “Astra Academy” гэх нэр дор тоглож, багагүй амжилт үзүүлж байсан. Тэднийг багаар нь Энэтхэгийн “Stalwart Esports” байгууллага эгнээндээ элсүүлсэн юм.

Өнгөрсөн жил Азидаа шалгарсан, Монгол Улсын төлөөлөл “Zeus Esports” дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж, олны анхааралд орж байсан билээ. Дашрамд сонирхуулахад, “Zeus Esports” баг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэрээ өөрчлөн “IHC ESPORTS” гэх болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж