МАН-ын ХОЁР НҮҮР! | News.MN
РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын ХОЁР НҮҮР!

МАН-ын ХОЁР НҮҮР!

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд халтай үйлдлийг таслан зогсоож, авлигатай тэмцэнэ

/МАНын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгээс/

Ердөө сарын өмнө, 30 дахь Их хурлаараа эрх баригч МАН хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ илэрхийлж байлаа. Атал амлалтынх нь цуурай намжаагүй шахам байхад хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдах нь хэвийн үзэгдэл болов.

Нэг.

Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон Монгол Улсын Засгийн газрын 2018 онд баталсан 62 дугаар тогтоолыг зөрчиж буй эсэхэд хяналт тавихаар хууль, хүчнийхэн гэр хороололд шалгалт хийж, айлын хашаа, байшин “нэгжиж” яваа зураг өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдав. Уулан дээрээс яндан дурандах цагдаа нарыг харахаар инээдтэй ч юм шиг. Төрийн нэр барьж түрэмгий, дээрэнгүй аашилж буйг нь үзэхээр эмгэнэлтэй ч юм шиг. Цагдаа нарт тушаал, даалгавар өгсөн цаад дарга нарынх нь бодож олсон аргыг бодохоор бүр гунигламаар ч юм шиг.

Уг нь цагдаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч яндан дурандах нь тэдэнд илүү ашигтай ажил агаад түүхий нүүрс түлсэн “онц, ноцтой гэмт хэрэгтэн"-ийг илрүүлж, баривчилсан тохиолдолд нэг сая төгрөгийн урамшуулал авна.

БОАЖ-ын сайд болсныхоо маргааш сайжруулсан түлшний чанарт шалгалт хийсэн Б.Бат-Эрдэнэ яндангийн утаа судлахаар болсон тухай “гол усаар” нэг шуугилаа. Тэрбээр шинэ “гэмт хэрэг” илрүүлсэн нь өвөл 500 мянган машин гадаа хонодгоос болж угаар ялгаруулж буй тухай.  Улаанбаатарын утааг бууруулж дөнгөхгүй ч уйдаахгүй хөгжөөхдөө манай дарга нар гаргууд хойно, нэмэгдэхүүний байрлалыг сольсон ч нийлбэр дүнд өөрчлөлт гарсангүй.

Уул шугамандаа утаа гаргагчидтай биш утаатай тэмцэх ёстой л доо. Хүнтэй биш асуудалтайгаа тэмц гэсэн үг. Гэтэл манайхан асуудалтайгаа биш иргэдтэйгээ тэмцэх нь ихсэв. Иргэд ороолтоо шатаалаа, түүхий нүүрс түллээ, машинаа халаалаа л гэнэ. Одоо яая гэх вэ, бидний сонгосон дарга нар шүү дээ.

Хоёр.

Айлын зуух “нэгжиж”, яндан дурандах болсон хууль, хүчнийхэн удахгүй хөнжлийг чинь сөхөж, ор дэрэнд чинь “үзлэг” хийвэл гайхах хэрэггүй биз. Буудалд учирсан хоёрыг илрүүлж, байцаадаг, олон нийтэд жигшээдэг Монголын цагдаа нарын туршлага бас хаачих билээ.

УИХ-ын намрын чуулганаар баталсан Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол хүний эрхийн зөрчил үүсгэх эрсдэлтэйг эрдэмтэн судлаачид анхааруулж буй.

Атал МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “1990 оноос хойш шилжилт хөдөлгөөн замбараагүй явагдаж, энэ хэрээр цус ойртолт нэмэгдсэн. Захиргааны хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, төрийн албан хаагчдын сэлгээг тогтмол хийх, хөдөөд ядаж сумаасаа биш юм гэхэд нэг багийн иргэд бие биетэйгээ гэр бүл болохыг хуулиар хориглох боломжтой гэж үзэж байгаа. Удамшлын өвчин газар авч байна, үүнийг таслан зогсоохын тулд дээрх арга хэмжээг авах нь зөв” гэх хэвлэлд өгсөн байр сууриас харвал эрх баригчид цаашдаа иргэдийнхээ хэнд дурлаж, хэнтэй гэрлэж, хэнтэй “юу, яахыг” нь хянаж, цагдахгүй гэх баталгаа алга.

Үндсэндээ төрийн зөвшөөрөлгүйгээр хайртай хүнтэйгээ гэрлэх эрхгүй болох нь байна, МАН-ынхны үг, үйдлээс харвал.

Цаашлаад олон, цөөн, чанартай, чанаргүйгээр нь төрүүлсэн хүүхдийг чинь төр ялгаварлаж, бүр Эрүүгийн хэрэгтэн ч болгож мэдэх нь, Ж.Чинбүрэнгийн “Гадаад улсад удам доторх гэрлэлтийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг, хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишиг байна. Бид ч ийшээ явах хэрэгтэй” гэснээс харвал.

Гурав.

АТГ-аас өнгөрөгч долоо хоногт УБТЗ нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр 48 цаг албадан саатуулаад суллажээ. Шүүх түүнийг цагдан хорихгүйгээр гадуур шалгаж болно гэж шийдвэрлэсэн бололтой.

Гэтэл НҮБ-д гомдол гаргасан Б.Чулуудайн ил захидлаас харахад Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон шүүхийн тогтоол бараг 40 хонож байхад гараагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид гардуулж өгөөгүй байгаа аж.

Ж.Пунцаг, Э.Бат-Үүл хоёрын асуудал үнэндээ тэнгэр, газар шиг зөрүүтэй юм. Ж.Пунцаг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын ачааг оочер дайруулсныхаа төлөө 500 сая төгрөг авдаг байж болзошгүй талаар Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа баримт нотолгоотой нь ярих болсон. Ж.Пунцагийг төмөр замд УБТЗ-д “хөтлөж” оруулсан Б.Цогтгэрэл нь УИХ-ын даргад зөвлөж яваа.

Тэгвэл Э.Бат-Үүл Улаанбаатарын утааг бууруулах ажлыг эхлүүлж, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах бодлого хэрэгжүүлснийхээ төлөө шоронд хоригдсон. Эндээс харвал шүүх хоёр нүүртэй хэвээрээ байна. Наанаа хүний эрх, эрх чөлөөг хамгаална, авлигатай тэмцэнэ гэж амлах авчиг цаанаа халаасандаа салаавчтай суух МАН бас мөн адил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өвгөд халамж горьдогчдоос 2022-01-24 139.5.218.45

Ардчиллын арьс нөмөрсөн цөөврүүд мөн ч ульж байнаа.буруу зөрүү танхай балмад бүхнийг өөгшүүлж дэмждэг та нарыг мэднээ

Avatar

Зочин 2022-01-24 213.87.156.255

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-24 192.82.78.129

Удахгүй Улаанбаатарт хэдэн зуун мянган тамхи татдаг хүн байгаа нь утааг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлж байна гэж сайд ярихад гайхах юмгүй болжээ.

Avatar

Зочин 2022-01-24 66.181.161.18

МАН = ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧ АЛУУРЧДЫН ҮҮР

Avatar

Зочин 2022-01-24 64.119.24.21

Ардчилал гэсэн сайхан үгээр нийгмийг хуурсан луйварч хулгайч нийгмийн хамгийн бохир ёс зүйгүй танхай зэрлэг бусармаг этгээдүүд монголоор дүүрэн болсон.Хийдэг ажил нь бусдыг гөрдөж гүжирдэх,дайрч давшлах,айлган сүрдүүлэх, нэр төрийг нь гутаах,доромжлох, худал хуурмаг мэдээ цуу тарааж,бусдыг хорлох хохироох, хийсэн ажлыг харлуулах,хийж бүтээх зүйлд гох дэгээ тавих,эмх замбараагүй үймээн самуун дэгдээж,төрийн эрхийг хууль бусаар булаахыг оролдох,нийгмийн өмч рүү шүлсээ хоожуулж дайрах

Avatar

Зочин 2022-01-24 192.82.77.58

Утаанаас хордохгүй амьдрах нийт иргэдийн эрх зөрчигдөөд эрүүл мэндээрээ хохирч байхад зарим иргэд ноцтой зөрчиж элдэв юм түлж хорт удаа уугуулж түмнийг хордуулж дайсагнасан үйлдэл хийж байгаагаа өөрийн эрх гэж хэнэгч үгүй байдаг нөхдийг илэрүүлж байгаа цагдаа нарыг буруутгаж байгаа нөхөр бол жинхэнэ дайсагнагч юм байна . Хүний үүрэг ,эрхийг мэдэхгүй бол дэмийн юм бичдэгээ больж үз.

Avatar

ҮНЭН 2022-01-24 66.181.178.89

МАН БОЛ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬСАН ЛУЙВАРЧИД

Avatar

Гэр т амьдарч буй монгол 2022-01-24 66.181.161.10

Хямдхан түлш тарааснаас болж , айлууд хаалга цонхоо нээгээд өдөр шшшшөнөгүй тонн түш аваад голгүй хойго хойноос нь чихэж бн хямд түлшгйүй цөөн айлууд дугуй гутал түлж бн

Avatar

ҮНЭН 2022-01-24 66.181.178.89

ХАХА Ш А А Д А Г ХАР Л А Л А Р ВЭ

Avatar

Зочин 2022-01-24 103.26.194.169

ENE NEG man GEHEER HUN ALJ HUREE TALJ BAISANCH HAMAAGUI AN geheer idej uusan,barag l buh muu muuhaig chihdeg buh gaviyaag MAN d uuruuleh gej orolddog luivarchin hulgaichid ih bn aa,odoo udahgui 1937 onii helmegduulelt,manai erunhii saiduudiig hurtel orosd avaachij tsaazalsan ni AN ii buruugaas bolson gej yariad ehlelehed gaihah hereggui mongoliin buh l yamiig bid hiisen geed 100 jiliin oi geed temdeglev shuu bas udahgui orchin tsagiin mongol hun bii bosnii 100 jiliin oi boloh bh uneheer malnuud

Avatar

иргэн 2022-01-24 64.119.27.192

Утааны асуудалд цагдагийн байгууллагыг дайчилдаг дэндүү тэнэг асуудал болов. Үүнээс дүгнэлт хийвэл хүчиний байгууллагыг энгийн иргэдийн эсрэг турхаирсан галзуу солиотой мэдэгдэхгүй хүний хийж буй үйлдэл гэлтэй. Үүнийгээ болиорой. Цагдаагийн байгууллага нохойд баоьдаг иод биш байлтай.

Avatar

ҮНЭН 2022-01-24 66.181.178.89

ЦАГДААГИЙН ДАРГА НАР ЧИНЬ ӨӨРСДӨӨ Л А Л А Р У У Д ШҮҮ ДЭЭ

Avatar

Хаданд гарсан нянгарууд 2022-01-24 192.82.74.193

МАН-ын оркууд хаданд гарсан нянгарууд болсон. Инээдтэй, эмгэнэлтэй. Үйлийн үрээ эдлэнэ ээ.

Насан туршдаа нам дагаж авлигалаар амьдарсны үйл лайг чинь үр удам чинь үеийн үедээ эдлэнэ.

Avatar

Зочин 2022-01-24 122.201.31.72

Хоролмаа энд тэндээс баахан юм цуглуулжээ. Бат-Үүл чинь юун гэр хороолол, цаана нь аюултай юм хийсэн хүн гээд хүмүүс хардаад байх юм.

Avatar

Зочин 2022-01-24 64.119.24.21

Ардчилагчид бол үнэндээ нийгмийг бузарлагчид

Avatar

Зочин 2022-01-24 124.158.64.91

Мал

Avatar

Зочин 2022-01-24 202.21.109.100

Тэнэг гаруудыг сонгоод байдаг нь өөрөө асуудал

Avatar

Бат 2022-01-24 64.119.17.108

Амьтны ертөнц шиг Хүний нийгэм бүхэлдээ дарангуйлал дор л оршин тогтнодог ажгуу. Солиорох гэж ядахын. Яс юман дээр Хүүхэд төрүүлэх ч албадлага дээр тогтдог. За тэгээд сурах албадлага, эмчлүүлэх албадлага, хөдөлмөрлөх албадлага, эрүлл аюулгүй орчинд амьдрах ч албадлага дох охшиж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2022-01-24 64.119.24.21

Нээх ардчилал ярих дуртай. Гэтэл тэр ардчилал зах зээл нь мөлжлөг ядуурал гуйланчлал баян хоосны ялгаа үүсгэдэг.Ардчиллын манлай АНУ-д гэхэд монгол мэтийн тэнүүлчдэд ажил олдохгүй.Мэрэгжлээр бол бүр үгүй.Олдлоо гэхэд сард 2000 долл, гэтэл ганц удаа түргэн дуудахад 1000 долл гээд байгаа.Даатгалгүй бол эмнэлэгт1 өдөр хэвтэхэд 10,хугарсан хөлөө эмчлүүлэхэд 10,төрөхөд 40, хамгийн хямд хагалгаа 100 мян доллорын үнэтэй. Хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ олноороо үхдэг гэх.Гэтэл бид магтаа.

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-01-24 202.55.191.130

1937 ОНЫ МАХН-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОДООНЫ МАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ. ӨВГӨД ХӨГШИД, ХАЛАМЖ ГОРИЛОГСОД ДЭМЖИЖ ГАРГАЖ ИРСЭН ЭНЭ МАН.ГАРУУДЫН ГИШҮҮД НЬ УНАХАА МЭДЭЭД Л У Й В А Р А А ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА. ҮҮНИЙГЭЭ ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГААР ХАМГААЛУУЛЖ, ХҮНИЙ ЭРХИЙГ ХӨСӨР ХАЯВ. ОДОО ЭНЭ МАН.ГАРУУДЫГ НАМ ДАРАХГҮЙ БОЛ АХИАД 2,6 ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ. БОД БОД

Avatar

Зочин 2022-01-24 64.119.24.21

Дур зоргоор авирлах,аашлах, бусдыг гүжирдэж гүтгэх, дайрч давшлах,нэр төрд халдах,үнэнийг гуйвуулж мушгих, худал хуурмаг мэдээ цацаж олон түмийг төөрөгдүүлэх,дэг журам эмх цэгцгүй байдал үүсгэх,үймээн самуун өдөөх,нийгмийг тогтворгүй байдалд оруулах,төр засгийн хүч чадлгыг сулруулах, нийгмийн өмч рүү шүлсээ гоожуулан давшлах, идэж уух,улс орны урагшлах давшихад гох дэгээ болох энэ бол ардчилсан нэртэй хулгайч луйварчдын хийдэг ажил.Ийм л зүйл хийгч,зэрлэг танхай нийгмийн шаарууд тэнд цуглардаг.

Avatar

Зочин 2022-01-24 66.181.179.137

Түрэмгий гэчихэж тэр ардчилал хөгжисөн орнуудад чиньч гэсэн түрэмгийлэл харинч манайхаас илүү зөрчигдөж байна бишүү үгээ олж хуцаач

Avatar

Зочин 2022-01-24 90.196.191.207

өөрөө нохойны хэлийг яасан сайн ойлгодог юм бэ ? хэний хүчээр хүнийг хуцуулдаг болсоноо мэддэг болов уу?!

Avatar

Зочин 2022-01-24 103.229.179.2

Бодвол орос монгол хятад гурвын сургасан нохой байхаа.

Avatar

Зочин 2022-01-24 202.126.89.186

МАН Дангаараа Засаглаад ҮР ДҮНГҮЙ АХИЦГҮЙ ЮМ бна ‼️ АН Дангаараа Засаглаад Мөн л ялгаагүй ‼️
МАН :АН хоёр 49:51 болж байж л ЗАСАГЛАЛ ГАЙГҮЙ БОЛНО 👌👌👌

Avatar

Зочин 2022-01-24 103.229.179.2

наадуул чинь дангаараа засаг барьсан түүхгүй нам л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж