Цагаан сар хаяанд ирж, баярын гол зоог болох бууз, тавгийн шүүсээ бэлдээд айл бүр завгүй. Тахлын улмаас бүтэн хоёр жил хоригдож, цагаан сараа зочидгүй угтсан монголчууд энэ жил эрвийх дэрвийхээрээ уламжлалт баяртаа бэлдэж байна.
Баярын уур амьсгал орсон энэ үе зах худалдааны төвүүд хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдаж, наймаачдын халаас ид зузаардаг цаг. Гэвч хүмүүс урьд жилүүдийнх шиг хувцас, гэрийн тавилга, төмөр хүлгээ шинэчлэхэд ач холбогдол өгөхөө больжээ. Машин талх шиг зарагдахаа больж, наймаачид долоо хоногтоо нэгийг л зарвал "ёндоо" нь тэр болсон аж.
Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг "Да хүрээ" захаар орвол ченжүүд “сезон” гэдгийг мартаж, худалдан авалт буурсныг хэлж байлаа.
Тус зах дээр олон жил машин худалдаалж буй иргэн Н.Төгөлдөр “Цагаан сар дөхөх үеэр борлуулалт сайн байдаг байсан. Энэ жил худалдан авалт маш муу байна. Ойрд машин зарсангүй. Өнөөдөр бас ганц ч машин зарж чадсангүй. Хүмүүсийн дийлэнх нь 20-30 сая төгрөгийн хооронд машин сонирхож байна. Гэвч тээврийн зардал нэмэгдсэн учраас нэг машины үнэ дунджаар таван сая төгрөгөөр өссөн. Тиймээс машин худалдан авахаас илүү сонирхох нь олон. Дээр нь бэлэн мөнгөөр машин худалдан авах хүн цөөхөн. Дийлэнх нь урьдчилгаа 20-30 хувиа бүрдүүлсэн, лизингээр машин худалдан авах сонирхолтой байна” гэлээ. Түүний хувьд Crown, Forester загварын автомашин борлуулдаг. Тухайлбал, Crown загварын автомашин үйлдвэрлэсэн он, өнгөөсөө хамаарч 35-39 сая төгрөгийн үнэтэй байна.
АВТОМАШИНЫ ҮНЭ НЭГ САРЫН ДОТОР 4-8 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Ченжүүд зарж буй автомашинаа зүлгэхээс өөр ажилгүй, хүнгүй шахам болсон зах нам гүм. Зуны улиралд Үндэсний их баяр наадам, өвөл шинэ жил, цагаан сар дөхсөн үед л машин гүйлгээтэй байдаг бол энэ жил машины борлуулалтад баярын уур амьсгал ч нөлөөлөхөө больсон нь харагдаж байна.
Ийм боловч сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой юу, автомашины үнэ нэг сарын дотор 4-8 сая төгрөгөөр нэмэгджээ. Шатахуун бага зарцуулдаг гэх утгаар монголчуудын дийлэнх нь унадаг "Приус" маркийн автомашин дунджаар 27-40 сая төгрөгийн үнэтэй байна.
Монголдоо л он залуутайд тооцогдох 2012 оны “Приус-20″ загвар 25-27 сая төгрөг, “Приус-30″ загвар 30-35 сая, “Приус-40″ загвар 35-43 сая болтлоо өсчээ. Өмнөх оны арванхоёрдугаар сард “Приус 20” 18-20 сая, “Приус 30” 22-25 сая, “Приус 40” 29-34 сая төгрөгийн үнэ ханштай байв. Үнэ өссөн шалтгааныг ченжүүд тээврийн зардалтай холбон тайлбарлаж байв. Тэдний төлөөлөл ийн ярилаа.
НЭГ АВТОМАШИНЫ ЗАРДАЛД 5-6 САЯ ТӨГРӨГ ТӨЛДӨГ
Иргэн Д.АЛТАНГЭРЭЛ:
-Дэлхийн зах зээлд хуучин машины эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлт буурсан. Японд төдийгүй АНУ-д машины үнэ өссөн. Мөн тээврийн зардал дөрөв дахин нэмэгдсэн учраас машины үнэ өссөн. Нэг машины тээврийн зардалд 5-6 сая төгрөг төлж байна. Үндсэн зардлын үнээ “шингээж”, энд машин зарахаар хүмүүс үнэтэйг нь гайхах нь ч аргагүй. Машины үнэ нэмэгдсэн болохоор хүмүүс худалдан авч чадахгүй байгаа бололтой.
Өдийд л машин гүйлгээтэй байдаг үе. Цагаан сар дөхөж, машинаа шинэчлэх гэсэн, орон нутгаас ирсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг байсан. Энэ жил хөл хориогүй ч хоосон шахам л байна. Миний хувьд сүүлийн нэг сард ганц машин зарлаа. Гэхдээ бэлэн мөнгөөр машин худалдан авах нь цөөхөн.
Хүмүүсийн 90 хувь нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр машин авдаг” гэлээ. Түүний яриаг батлах мэт зах дээр эгнэсэн автомашинуудын цонхонд “Саяхан орж ирсэн, бүх банк, ББСБ” гэж утасны дугаар бичсэн үг сүүлийн жилүүдэд нүдэнд дасал болжээ. Иргэдийн дийлэнх нь банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан машин лизингдэж авдаг болохыг ченжүүд хэлж байв. Учир нь банкны зээл хүү багатай ч шаардлага хангахгүйн улмаас тэнцэхгүй нь олон тул өндөр хүүтэй ч богино хугацаанд зээл олгодог банк бус санхүүгийн байгууллагад хандах нь түгээмэл аж.
ИРГЭД: АВТОМАШИН ТООЦООЛСНООС ҮНЭТЭЙ БАЙНА
Цагаан сараар хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүмүүс хөлийнхөө улыг эргэтэл нааш цааш дэмий л алхана. Хоорондоо үнэтэй байгааг нь ярина. Уг нь фэйсбүүк, зарын сайтаас автомашины үнэ судлах боловч зах дээр тооцоолсноос нь үнэтэй байгааг худалдан авагчид хэлж байв. Иргэн Д.Тунгалаг “Машин хэрэглээ болсон учраас автобусаар ажил амжуулна гэж байхгүй. Цагаан сараар ч бас хөдөө аав, ээж дээрээ очиж золголгүй удлаа. Энэ жил хөл хорихгүй учраас баяраас өмнө машинаа авахаар олон хоног үнэ ханшийг нь судалж, зах дээр ирж байна. Тооцоолсноос үнэтэй 1-3 сая төгрөгөөр илүү байна. Уг нь “Приус-20” сонирхож байгаа юм. Миний бодлоор 25 сая төгрөгт авчих болов уу гэж тооцсон ч ихэнх нь 27 сая төгрөгийн үнэтэй байна. Одоо мөнгөндөө тааруулж япон машин авна даа” гэж байв. Мөн орон нутгаас нийслэлийг зорьсон иргэд ч цөөнгүй байлаа.
Хэнтий аймгийн харъяат иргэн Н.Баярбаатар “Приус-20 маркийн автомашин 27 сая төгрөгөөр авлаа. Маш үнэтэй байна. Тооцсоноос хоёр сая төгрөгийн нэмэгдэлтэй байна.
Уг нь фэйсбүүк, зараас хараад 25 сая төгрөгт машин авчих болов уу гэж бодсон. Өмнө нь "Приус" 10-10.5 сая төгрөгийн л үнэтэй байсан шүү дээ. Машинтай болъё гэж бодсоор байгаад машин үнэд орсон үед л авч таарлаа” гэв.
Тэрбээр эхнэрийн хамт машин авахаар Хэнтийгээс ирсэн даруйдаа “Да хүрээ”-г зорьжээ. Түүний хувьд бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаагаа хэлсэн. Сувдан цагаан шинэхэн хүлгээрээ гэрийнхээ зүг жолоо залахаар машиндаа сууж хөдлөв.
ЦАГААН САРААР АВТОМАШИН ХАМГИЙН ГҮЙЛГЭЭТЭЙ БАЙЖЭЭ
Худалдаачид тээврийн зардлаас шалтгаалан автомашины үнэ хэд дахин нугарсныг хэлж байна. Дунджаар 30 сая төгрөгийн үнэтэй суудлын автомашин 45 сая төгрөг, жийп загварын 55 сая төгрөгийн үнэтэй автомашин 88 сая болжээ.
Нөгөө талд машины үнэ нэмэгдсэн төдийгүй хил дээр автомашин болон сэлбэг олон сар гацах болжээ. Ченжүүдийн зарим нь өнгөрсөн оны зургадугаар сард захисан автомашинаа нэгдүгээр сарын эхээр татан авсан бол нэг хэсэг нь одоо ч машингүй байгаа аж. Бусдын машиныг түрдээ борлуулах болсон гэнэ.
Энэ тухай худалдаачдын нэг болох Н.Дашдаваа “Машин үнэд орсноос гадна хилээр орж ирэхгүй байна. Жишээ нь, тавдугаар сард ачуулсан машин оны дараа бууж байна. Найман сар хүлээсний эцэст гар дээрээ машинаа авч байгаа юм. Энэ хугацаанд орлогогүй ч гэсэн бусдаасаа зээлж түрээсээ төлнө, банкны зээлээ төлнө, ар гэрээ тэжээнэ. Амьд хүн аргатай гэдгийн үлгэрээр л бүх зардлаа зохицуулна. Дунджаар 10-20 хоногт нэг машин борлуулна гэж тооцоод л машинаа захидаг юм. Надаас гадна одоо ч машинаа гар дээрээ аваагүй, орлого нь тасарсан хүмүүс олон байна. Машин нь байхгүй зүгээр зогсолтой нь биш бусдынхаа машиныг зараад амьдарч байна л даа. Ер нь тээвэрлэлт маш хэцүү болсон” гэв.
ЦАГААН САР ДӨХСӨН Ч ХУДАЛДАН АВАЛТ УРЬД ЖИЛҮҮДИЙНХЭЭС МУУДСАН
Цар тахлаас өмнө сар шинийн баяр дөхсөн үед “Да хүрээ” зах дээр борлуулж буй автомашины 60-70 хувь зарагддаг байсан үетэй харьцуулахад эрс муудсаныг тус захын менежер хэлэв. Тэрбээр
-Автомашины хамгийн борлуулалттай үе наадам, шинэ жил, цагаан сар байдаг. Үндэсний хэмжээнд тэмдэглэдэг наадам, цагаан сар дөхсөн үед автомашины 70 хувийг борлуулдаг байсан. Энэ жилийн хувьд худалдан авалт урьд жилүүдийнхээс муу байгаа нь автомашины үнэ нэмэгдсэнтэй холбоотой.
Үнэ өсөхөд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь хомсдол. Манай төвийн зарим зогсоол хоосон, түрээслэгч нар машинаа авч чадалгүй хүлээж байна. Өнгөрсөн оны зургадугаар сард автомашинаа захисан ч өнөөдрийг хүртэл нэг ч машингүй бизнес эрхлэгч маш олон байна.
“Да хүрээ” зах дээр импортын машин худалдаалдаг учраас тээвэрлэлттэй холбоотой автомашины үнэ өссөн. Ачаа тээвэрлэлтийн зардал 3-4 дахин өссөн учраас автомашины үнэ үндсэн үнээсээ багадаа 5-10 сая төгрөгөөр нэмэгдсэн. Үнэ өссөн нь тээврийн зардлаас гадна Япон дахь машины үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Хэдийгээр худалдан авалт буурсан ч шатахуун бага зарцуулдаг учраас “Приус" маркийн автомашиныг л хүмүүс авч байна. Харин их шатахуун зарцуулдаг жийп загварын автомашины борлуулалт жилээс жилд буурч байна гэлээ.
Автомашины импорт нэмэгдэж, тээврийн зардал хэвийн байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Тус газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Автомашин болон сэлбэгийн импорт хэвийн байна. Автомашиныг голчлон төмөр замаар импортлож байгаа тул тээврийн зардал нэмэгдсэн гэж үзэхгүй байна" гэсэн юм.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард улсын хилээр 4452 суудлын автомашин импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 442 ширхэг автомашинаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Бодит байдал дээр автомашинаа ачуулсан ч гар дээрээ аваагүй он дамнан хүлээсэн, тээврийн зардал нэмэгдсэнээр машины үнэ өссөнийг “Да хүрээ” захын наймаачид, бас худалдан авагчид хэлж байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Зочин 2022-01-24 202.179.15.114
Автомашины импорт нэмэгдэж, тээврийн зардал хэвийн байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Тус газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Автомашин болон сэлбэгийн импорт хэвийн байна. Автомашиныг голчлон төмөр замаар импортлож байгаа тул тээврийн зардал нэмэгдсэн гэж үзэхгүй байна" гэсэн юм.
Зочин 2022-01-24 192.82.82.239
Солонгос япон гадаад оронд бол баяраар зад хямдрал явагддаг тэр нь зөв мёнжмёт шүү бүх юмны үнийг 50 хувь хямдравал бараа хурдан зарагдаж эргэлт түрэгсдэг юм эргүү малуудаа. Хаданд гарсан үнэ хэлчихээд суугаад байвал 10 жил болно.
русс 2022-01-24 66.181.161.31
самуурайн хуучин хаягдал хогоор юу хийдэг байна,аа..хахаха
Зочин 2022-01-24 213.87.156.255
=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-24 202.126.88.66
Одоо бүх юмны үнэ өссөн үед машин авахаа азнаад,хил гааль гайгүй болохоор авбал дээр байхаа даа.
Зочин 2022-01-24 54.64.92.38
Энэ төрийн албаны мэргэжилтэн ухаантай юмны ярьж байгаа нийтэлж байгаа 2 яг таарч дээ. Тээврийн зардал нэмэгдээгүйдээ 2600$-оос 7500$ болчихоод байгаа юм уу? Хэвийн тээвэрлэлттэй гэж худлаа ярихаа болих хэрэгтэй 7 сард ачигдсан бараа ирээгүй байна.
Зочин 2022-01-24 180.149.93.98
хэдэн жилийн өмнө Нохойн Орон гэж бүтээл гарч манайхан нэг хэсэгтээ л бухимдсан. Тэр бол манайхны нохой зан, нохой шиг амьдралыг харуулсан сайн бүтээл байж.
Зочин 2022-01-24 188.32.188.182
Энэ мөнгөө үр хүүхдүүдийнхээ ирээдүйд зараасай билээ. Авангуут зардал ихэсдэг төмрөөр яанаа.
Зочин 2022-01-24 103.57.95.236
Avah alba uu alhaad yavahgui yu da yadaj eruul mended sain shd uuriiguu bodson ch ter munguu hemnesen ch ter algah ni hamgiin zuv shvv hvmvvsee naad luivarchid chin udku heden jiliin daraa bvgd pendiitel targalaad tsos bhku nour bulchirhai eleg ni uuhluud l chad bolno mashin zarj olson heden bor yum ni bankindaa hvnii hool bolool duusaa chutgur bolj ireel mungunduu svns ni horgodood s****a da erhem hvndet luivarchidaa chaduul munh amidarchaaraa chadku l de
Зочин 2022-01-24 192.42.116.15
Банк бусаар битгий машин аваа өндөр үнэтэй машин өндөр хүүтэй банк бусын зээл хоёрт амьдрал чинь дуусна. Банк бусаар ченж нар машинаа хурдан зараж байвал үнээ өсгөөд байдаг юм. Нөгөө ЖДҮ мөнгө чинь энэ банк бусуудаар угаагдаж байгаа. Тэгээд машинаа олигтой засаад үйлчилгээ хийгээд удаан уначих ямарч машин 20 гариу жилийн эдэлгээ гамтай хүнд түүнээс их жил унаж болдог.
ББСБ татгалз 2022-01-24 192.42.116.15
Банк бусаар битгий машин аваарай шатаж дуусна шүү. Банк бусаар юм мэдэхгүй залуус машин аваад сүүлдээ машин зарж өрөө дарж хүрэхгүй осол аваарт ороод банк бусын түмэн зээлтэй үлдэж байна. Банк бусаар машинаа зарах бүрдээ наадуул чинь үнээ нэмж байгаа юм. Өндөр үнэтэй машин нэмээд өндөр үнэтэй банк бусын хүүнд амьдрал чинь дуусна шүү. Нөгөө ЖДҮ чид чинь банк бусаар мөнгө угааж байгаа.
НАСТОЙШ........ 2022-01-24 66.181.161.31
МАШИНЫ ЧЕНЖ НЭРТЭЙ АН МАН НАМЫН ХУЛГАЙЧ НАРЫН СУГАНЫ ҮСНҮҮД,ХАМСААТАН ХАМААТНУУД ЖДҮ МЭТИЙН,МӨН ЭЛДЭВ ЗЭЭЛ ХӨНГӨЛӨЛТИЙН МӨНГИЙГ ХУУ ХАМАН АВЧ,ЯПОНООС ХУУЧИН СЭГНҮҮД ЗӨӨСӨӨР 30 ЖИЛ БОЛЛОО Ш ДЭЭ..АЛЬ НАМ НЬ Ч ТӨР БАРЬСАН ЭНЭ ЛУЙВАРЧИД ХЭВЭЭРЭЭ..ОДОО ЧЕНЖ ГЭХ ХУЛГАЙЧ НАР БАНК БУСТАЙ ХАМТАРЧ УЛСЫН МӨНГӨӨР ЛУЙВАР ХИЙДГИЙГ НЬ ЗРГСООХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ….
Зочин 2022-01-24 192.82.89.244
чанжууд ндөр үнэ хэлээд сууцгаж бай. Амьтай голтой дүн нуруутай үнэ хэлсэн бол машин авнаа.
ЗОЧИН олон орноор явж судалгаа тагнуул хийсэн хүн 2022-01-24 202.126.89.242
МӨНГӨӨ цуглуулж байгаад ШИНЭ машин ав!Одоо юм хөгжсөн ҮЙЛДВЭРЭЭС НЬ ЗАХИАЛААД АВЧ БОЛНО .ЧЕНЖҮҮД ГЭЖ ШУЛААЧ НАРЫГ БАЙХГҮЙ БОЛТОЛ ДАВАЛГААЛ ЖДҮ-ЗЭЭЛ АВСАН ЛУЙВАРЧИД ИХ МАШИН ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА. ДУНД ХУРУУГАА ӨГ!/?
Зочин 2022-01-24 103.57.95.236
Yaag zuv chinii zuv demjij bnaa hu
МОНГОЛ ХҮҮ 2022-01-24 64.119.29.63
МОНГОЛ УЛС, ТӨР ЗАСАГТАЙ, НЭГДСЭН НЭГ БОДЛОГОТОЙ УЛС ЮМ БОЛ ЭНЭ ГАНЗГЫН НАЙМААЧДАД МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙГ ЛУЙВАРДУУЛДАГ ЭНЭ ШИЛЖИЛТИЙН ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ ДЭЭРЭМ, ЛУЙВАРЫН СИСТЕМЭЭСЭЭ ХЭЗЭЭ САЛАХ ВЭ???!!! МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НЭН ТЭРГҮҮНД ҮҮНД РЕФОРМ ХИЙХГҮЙ БОЛ ЗАСГААС ХИЧНЭЭН САЙХАН БОДЛОГО, ХӨРӨНГӨ, ТӨСӨЛ ОРУУЛААД Ч ҮҮНИЙГ ХУУЧНААР БОЛ ДАМЫН НАЙМААЧИД, МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД, ПАНЗЧИД Л ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТСЭЭР АРД ИРГЭД ЯДУУРЧ ХОХИРСООР Л БАЙХ БОЛНО. ЗАХЫН ЛУЙВАРЧИДЫГ ДЭМЖДЭГ УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ…
ҮНЭН 2022-01-24 66.181.178.89
МӨНГӨӨ ЦУГЛУУЛЖ БАЙГААД ШИНЭ МАШИН АВ
ҮНЭН 2022-01-24 66.181.178.89
МАЛЧИД ЭНЭ ТЭР ГЭЭД ЭНЭ МУУСАЙН л******д ӨРӨВДӨХӨД ӨР ӨШИГЛӨДӨГ ХАЧИН л******д ШҮҮ
zochin 2022-01-24 103.26.195.169
p***a GEJ , MONGOL NI MONGOLOO SHULJ KAIF AWDAG YOS DOO
zochin 2022-01-24 66.181.161.48
manai shunaltai chenjuud mashinaa ooroo hiigeed tawichihsan yum shigel ondor une heleed zogsoj baigaani oilgomjtoildoo
иргэн 2022-01-24 202.131.227.82
БАРАГ ШИНЭ МАШИН АВАХ НЬ ДЭЭР БОЛЖЭЭ.
Зочин 2022-01-24 202.126.89.99
Энэ эргүү авгай бичсэн юмаа ойлгодог болов уу? Монголчууд энэ жил эрвийх дэрвийхээрээ уламжлалт баяртаа бэлдэж байна гэж шааснаа хоёрхон өгүүлбэрийн дараа Ченжүүд “сезон” гэдгийг мартаж, худалдан авалт буурсныг хэлж байлаа гэж ш*** юм. Эргүү авгай.
Wq 2022-01-24 202.126.88.202
p***a l*****n chenjuudees mashin bitgii avaach pruis mashin 20 30 sayar avj baidag mnaih shig malnuud haan bnaa udahgui hil gaali ovchin nsmdahaar navs unsna sh dee
Зочин 2022-01-24 66.181.181.140
наймаачид санхүүгийн мэдлэг муугаасаа болж үнэтэй зарвал хурдан баяжна гэж боддог. үнэндээ олон ширхэгийг хямд зарж, олноороо нийлж замын зардлаа хуваан төлж хамтарч ажиллавал цэвэр ашиг өсдөг. гэвч хамтархаараа нэгнийгээ хуурч мэхэлдэг учраас хоногийн хоолноосоо цаашхи мөнгө олж чаддаггүй бас үүнийгээ мэддэггүй, мэдсэн ч яаж ч чадахгүй амьдрал нь яг хэвэндээ өдөр хоногийг өнгөрөөж байна
Бодрол 2022-01-24 192.82.66.210
Da huree tedy 8 sharga BA tuunii huulbar gazruud geed neg tiim chenj setgehuitei, yaaj mongo saahuu gesen sanaatai, peediisen yumnuud bdag shuu. Ochihoos durgvu hurmeer.
Да хүрээд олигтой машин байхгүй ээ 2022-01-24 103.229.120.148
22-н зах ор тэнд сонголттой байналээ. Ямарч байсан Да Хүрээгээс хямд үнээр өяигдөр машин авлаа
Зочин 2022-01-24 202.9.41.48
Яамадай, орж ирсэн машин зарагдахгүй бга нь түгжрэл бас тэр хэрээрээ багасана гэсэн үг ! Наад хэдэн машины ченж нэртэй шулаачид чинь ер эь бол зохиомолоор л үнэ өсгөдөг ! Баярын өмнө бол байнга !
Зочин 2022-01-24 192.82.66.221
Линк: https://www.unegui.mn/avto-mashin/-avtomashin-zarna/toyota/prius-30/condition—2/oyear_min—2022/year_min—2013/
Зочин 2022-01-24 192.82.66.221
Мэдээ бэлтгэсэн сэтгүүлч ямар эх сурвалжаас автомашины ханшийн мэдээлэл авсан болоод ийм хэт хөөрөгдсөн, бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй ханшийн мэдээлэл авдаг байна аа? Ядаж 5 минут зарцуулаад Үнэгүй.мн сайтруу ороод хардаг болоосой. Зүгээр л хүний анхаарал татах гэсэн явуургүй мэдээ бэлдэх юм даа. Эсвэл Да Хүрээ захийн ирүүлсэн захиалгат мэдээг ямарч хяналтгүй оруулсан юм уу? Тухайлбал 2014 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд орж ирсэн Prius 30 автомашин 26-29 сая төгрөгийн ханштай байна.
Зочин 2022-01-24 120.22.79.242
Татвар төлдөггүй иргэдийг шулдаг ченж нэртэй бузрын шулаачдаас салж ангижирмаар байна. Бүх юмны үнийг зохиомлоор өсгөж баыдаг новшийн луйварчид. Төр засаг гэж байдаг юм бол энэ дуракуудыг журамлаач ээ. Ядаж татвар авдаг болмоор байна
Зочин 2022-01-24 103.229.120.148
Ченжүүд чинь харин ч их татвар төлдөг юм байналээ. Машин монголд орж ирэхэд Онцгой татвар, Гаалийн татвар, Нөат гэсэн төтваруудыг төлдөг шүү. Тэгэхээр ямар ч байсан чамаас их татвар төлдөг юмаа гэсэн үг.
Зочин 2022-01-24 98.253.30.34
Baruun gar taldaa joloonii hurdtei mashin orj irhee bolison geed baigaagui biluu.
зочин 2022-01-24 122.201.19.99
Ах дүү нар минь хил гааль хэвийн болж, юмны үнэ хямдартал мөнгөө хадгал, хямдрахаар нь ав, одоо хүнсээ базаа
Зочин 2022-01-24 66.181.179.33
Тансаг хэрэглээг мэдэхгүй юм . Харин цагаан сарын үеэр сар шинэд хэрэгтэй хүнс мөн үс засуулахаас аваад жижиг үйлчилгээний үнийг хямдруулж баймаар юм нэгд бүх хүн хямдарсан үед нь ихээр авна үйлчилүүлнэ ,хоёрт зарж буй хүн бүх бараагаа зарж дуусана мөн бас сарын хямдралын үед авсан юм гэж баяралж явагл дээ.үнэ их байх тусам хүн авсан ч юмгүй шахуу зарсан ч юмгүй байхаар хэсэг хугацаанд хямдруулмаар байна хэн хэнээ хүн хүнээ бодмоор юм .
эрдэнээ 2022-01-24 202.9.46.118
"Да хүрээ" зах гэж н**ш
Зочин 2022-01-24 202.21.108.221
Владивостокоор дамжуулж машинаа оруулж ирэх нь зүйтэй. Орос ганцаардсан үед нь ярьж байгаад тэндээс шууд хямдхан төмөр замаар хиагт уруу татдаг гарц суваг манай дарга нар нээмээр байна.