Дж Халид ховор загварын пүүз Канье Уэстэд бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2022.01.23-нд нийтлэгдсэн

Дж Халид ховор загварын пүүз Канье Уэстэд бэлэглэв

Дж Халид ховор загварын пүүз Канье Уэстэд бэлэглэв

Канье Уэст болон Дж Халид нар сүүлийн өдрүүдэд шинэ уран бүтээл дээр хамтран ажиллаж буй. Тэд Дж Халидын Майами дахь тансаг харшид ажиллаж буй бөгөөд өчигдөр түр завсарлага авах үеэр гэнэтийн явдал болжээ. 

Продюсер Дж Халид реп од Каньед тун ховор загварын жордан пүүз бэлэглэсэн байна. Энэ нь ердөө 100-хан ширхэг үйлдвэрлэгдсэн "Air Jordan 3 Retro" загвар гэв. Гэнэтийн бэлгээ барих үедээ Халид 100-хан ширхэг үйлдвэрлэгдсэн гэдгийг хэд дахин давтан хэлж, яг л жинхэнэ худалдагч шиг пүүзээ тайлбарлажээ. Уг пүүз нь өлмийнөөсөө өсгий хүртлээ цэнхэр, хар, судалтай цагаан загвартай байсан. Дж Халидын зөвлөсний дагуу Канье Уэст удахгүй оролцох загварын шоундаа шинэ пүүзээ өмсөөд явж болохоор боллоо. 

Тэдний шинэ уран бүтээлийн дуу бичлэгийн үеэр сагсан бөмбөгчин асан Жастин Лэбой болон Каньегийн шинэ найз бүсгүй Жулиа Фокс нар байжээ. Тэд Жордан пүүзийг гар дамжуулан сонирхож буй бичлэгийг Жулиа Фокс инстаграмдаа байрлуулсан байна. 

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж