Цар тахлын улмаас түр хойшлогдсон "Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын шатыг гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэхүү удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Бөртэ-Үжин амжилттай оролцож, “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгараад байсан билээ.
Тэгвэл А.Бөртэ-Үжин өнөөдөр/2021.01.23/ өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн Мисс тэмцээний финал гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалтдаа эргэн очих бөгөөд бусад орны гол бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах боллоо” гэжээ.
Монголын мисс шилдэг 15 орон оролцогчийн нэгээр тодроод байна.
“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болох байсан. Монголын мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Тэрбээр "Дэлхийн мисс" тэмцээний тэргүүн титэм авахын төлөө өөрийгөө бүрэн дайчилж, хичээнэ. Ирээдүйн зорилго нь тухайн хүнийг илүү хол замд хөтөлдөг гэж боддог. Би дан ганц уран нугаралтаараа шагнал авна гэж хэлэхгүй. "Дэлхийн мисс" тэмцээний титмийг эх орондоо авч ирэхийн төлөө бүх зүйлээ дайчилна" гэж хэлж байв. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.
Холбоотой мэдээ