Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Хуучирсан мэдээ: 2022.01.23-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Энэ сарын 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орж, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж