Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн 24 цагт тохиосон аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо, Туул голын Бүдүүн чулууны гарам гэдэг газар суудлын автомашин /дотроо дөрвөн зорчигчтой/ мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэний “Хайлюкс” загварын суудлын автомашинд жолооч /48 настай, эрэгтэй/, зорчигчдын хамт Туул голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан.
Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Уур баагдаг гэдэг газар 44 настай, эрэгтэйн “Приус-20” загварын /дотроо 2 зорчигчтой/ суудлын автомашин Дөргөн нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 05:48 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ангийн байрлалаас Дөргөн нуурын чиглэлд хөдөлсөн.
Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Хатавч гэдэг газар нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:55 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Зочин 2022-01-23 202.21.107.87
Туул гол буруутай юу. Өөрсдөө машинаар явж голын мөс цөмөлчихөөд.
Зочин 2022-01-23 213.87.161.245
!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-23 202.21.108.196
Хэлээд анхааруулаад байхад чихгүй тэвчээргүй малнууд цөмөрч байвал яалтай билээ бод тунгаа
Зочин 2022-01-23 64.119.23.138
Uifirjurxbyyyyyyyye211w8wWbfgml
.
Mgyygjfjdjsmhys dv
Hhfgyttgjtgajgj. Dgi outputtinge7eiwiwi2u3uy3yeyuddyrygey7272736ryeye16227eyryeywhxfuh
Зочин 2022-01-23 202.9.40.69
Анхааруулаад байхад өөрөө очиж орсон бол хохичиноо
Зочин 2022-01-23 203.91.115.54
Туулын мөс цөмөрсөн биш мөсийг цөмлөж машин суусан байхгүй юу. Учир нь тус машинаар монгол бодгаль зорчиж, журам бус тээвэрлэлт хийж явсан юм.
Irgen 2022-01-23 202.126.89.252
Iitiin medeelliin buh suvgaar zarlaj bainga anhaaruulga hiih heregtei, durem jurmaa taniltsuulj, buh tv-geer uvuld bon zunii gamshigtai holbootoi medeelliig hurge ehleed. Daraa ni garsan buh zardliig uursduur ni tuluulj bas olon niited medeelle. Ingehgui bol naad malnaasaa dor uhamsar, belenchleh setgehui nam suuchihsan surguud chiini hezeed iim bna. Nuguu talaas Zasag ajlaa durem juram geheesee iluu ajlaa gesen chini setgeltei albaniihan dund deed shatandaa alga l daa
Зочин 2022-01-23 202.179.25.112
ёо монголчуудын тархинд хэзээ ч юм суухгүй юмаа
Зочин 2022-01-23 172.90.229.225
Эргүү шаарууд юм аа