Номхон далай дахь алслагдсан Кирибати арал дээр цар тахал эхэлснээс хойш анх удаа хөл хорио тогтоолоо. Учир нь тус арал дээр олон улсын нислэгээр ирсэн зочдоос Covid-19-ийн тохиолдол илэрчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 14-нд Фижи улсаас ирсэн нислэгийн 54 зорчигчоос 36 нь эерэг гарсан байна. Бүх зорчигч бүрэн тунт вакциндаа хамрагдсан байжээ.
Өнгөрсөн долоо хоногийг хүртэл Кирибати арал дээр халдварын тохиолдол ердөө хоёрхон байсан.
Кирибати нь 122.391 хүн амтай бөгөөд Хойд Америкаас 5000 ткм зайд, Номхон далайн тэг дунд оршдог гэхэд болно. Нийт хүн амын хэдэн хувь нь вакцинд хамрагдсан нь одоогоор тодорхойгүй.
Хөл хориог Бямба гаригаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тогтоосон байна. Хөл хорионы журмын дагуу иргэд онц шаардлагагүй бол гэрээс гарахгүй, гарсан 06:00-14:00 цагийн хооронд гарна гэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ