Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Саид Моллаей Covid-19-ийн халдвар авчээ. Өдгөө Германд бэлтгэл сургуулилалтаа хийж буй тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Харамсалтай нь, миний Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Вакциныхаа бүүстер тунд хамрагдаад хоёр долоо хоноод байсан юм. Бие маань сайн байгаа. Шинжилгээ л эерэг гарлаа. Парисын тэмцээнд явна гэж найдаж байна. Хэрэв чадахгүй бол дараагийнхаа тэмцээнд бэлдэнэ. Та бүхэнд сайн сайхны хүсье” гэжээ.
Саид Моллаей Токиогийн олимпоос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй.




Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулдаг Парисын Гранд Слам ирэх хоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болно. Монгол Улс одоогоор 14 тамирчнаа илгээхээр бэлдэж байна. Тодруулбал, Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой, Б.Ганхайч, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл тэргүүтэй тамирчид оролцохоор бүртгүүлжээ.
Мөн гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар дасгалжуулагчаар удирдуулсан 19 залуу тамирчин одоогоор Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо хоёр долоо хонгийн хамтарсан бэлтгэлд хийж байгаа бөгөөд үүнийхээ дараа нэгдүгээр сарын 28-нд эхлэх Португаль улсын Гран Прид оролцох аж.
Зочин 2022-01-23 213.87.161.245
> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-23 124.158.70.202
Гадаад хүн л гэвэл долоочих юм аа
Зочин 2022-01-23 124.158.70.202
Энэ нөхрийг 1 сарын 22нд нисэх дээр харсан, гэрман ниссэн, онгоцонд эерэг хариутай хүн суулгах байсан юм бол монгол түмнээ ингэж доромжилж болж бгаа юм уу
Мөнхжаргал 2022-01-23 64.119.26.89
Хэзээ гавъяат аваа вэ?
Зочин 2022-01-23 202.9.40.83
Молоуй худлаа . Одоо монгол улс энэ жинд өөрийнхөө улсын тамирчныг байнга оруулж байх хэрэгтэй. Иран нөхөр өөрийнхөө зардлаар оролцвол оролцоно биз. Бид уянгын халилда орж болохгүй. Хүнд жинд Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл гээд 2 сайхан бөх гарч иржээ. Тэмцээн болгоныг чинь байнга харж байдаг шүү. Бүх тамирчиддаа амжилт хүсье. Залуу халаа тамирчдаа хурдан гаргаж ирэх хэрэгтэй байна
Зочин 2022-01-23 202.9.46.65
Эрүүл энхийг хүсье
Зочин 2022-01-23 43.242.243.211
Түргэн эдгээрэй
Зочин 2022-01-23 64.119.24.190
Монгол улсад перс хэлний мэргэжилтэн хэрэгтэй. Иймд Моллаейд хэлний багш хийж, хажуугаар нь жудогоор хичээл заах боломж бий. Хурдан эдгэрч, ажилдаа амжилт гаргаарай.
Зочин 2022-01-23 202.55.191.130
ene haltar odoo bolonoo. hudalaa shou hiij ybaad bna. zvgeer neg moson germand tsagaach bolood vldsn deer dee..