Саид Моллаей Covid-19-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.23-нд нийтлэгдсэн

Саид Моллаей Covid-19-ийн халдвар авчээ

Саид Моллаей Covid-19-ийн халдвар авчээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Саид Моллаей Covid-19-ийн халдвар авчээ. Өдгөө Германд бэлтгэл сургуулилалтаа хийж буй тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Харамсалтай нь, миний Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Вакциныхаа бүүстер тунд хамрагдаад хоёр долоо хоноод байсан юм. Бие маань сайн байгаа. Шинжилгээ л эерэг гарлаа. Парисын тэмцээнд явна гэж найдаж байна. Хэрэв чадахгүй бол дараагийнхаа тэмцээнд бэлдэнэ. Та бүхэнд сайн сайхны хүсье” гэжээ.

Саид Моллаей Токиогийн олимпоос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй.

Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулдаг Парисын Гранд Слам ирэх хоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болно. Монгол Улс одоогоор 14 тамирчнаа илгээхээр бэлдэж байна. Тодруулбал, Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой, Б.Ганхайч, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл тэргүүтэй тамирчид оролцохоор бүртгүүлжээ.

Мөн гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар дасгалжуулагчаар удирдуулсан 19 залуу тамирчин одоогоор Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо хоёр долоо хонгийн хамтарсан бэлтгэлд хийж байгаа бөгөөд үүнийхээ дараа нэгдүгээр сарын 28-нд эхлэх Португаль улсын Гран Прид оролцох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж