Нэмэлт:
Митакэүми Тэрүнофүжиг давж, Хацү башёд түрүүллээ. Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр болж, өндөрлөлөө. Шийдвэрлэх барилдаанд Митакэүми Тэрүнофүжиг давж, дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ.
ТЭРҮНОФҮЖИ ТҮРҮҮЛЭХИЙН ТУЛД МИТАКЭҮМИГ 2 ДАВАХ ЁСТОЙ
Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 14 дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2021.01.22/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж, цомын төлөөх өрсөлдөөн улам ширүүсэв. Өнөөдөр башёгийн сүүлийн өдөр бөгөөд Тэрүнофүжи, Аби, Митакэүми, Котоновака нарын нэг нь түрүүлнэ.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Абитай барилдаж, ялагдсан. Ингэснээр Тэрүнофүжи, Аби, Котоновака нар гурвуулаа 11 даваа, гурван унаатай болж, тэнцсэн. Харин Митакэүми Такарафүжиг давж, 12 даваа, хоёр унаатай болсноор ганцаараа башёг тэргүүлсэн. Гэхдээ өнөөдөр Тэрүнофүжи-Митакэүми, Аби-Котоновака гэсэн барилдаан болно. Хэрэв Тэрүнофүжи Митакэүмиг давбал хоёр бөх дахин барилдана. Мөн Аби-Котоновака нарын ялсантай нь барилдах боломжтой.
Анхны түрүүгээ хүртэх боломжтой болсон Аби Тэрүнофүжиг давсныхаа дараа “Би эхнээсээ ч хүчтэй дайрахыг хүссэн. Өнгөрсөн башёд өвдөг шороодсон хариугаа авахыг хүссэн” гэжээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошорюү С.Бямбасүрэн нар өрсөлдөгчөө дийлж, Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ