НЭМЭЛТ:
Н.Төгсцогт өнөөдөр/2021.01.23/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Сакариа Лукастай хийж, 10 үе тулалдсаны эцэст хоёр тулаанч тэнцлээ. Гурван шүүгч 96-94, 94-96, 95-95 гэж дүгнэжээ.
Н.ТӨГСЦОГТ ӨНӨӨДӨР САКАРИА ЛУКАСТАЙ ТУЛАЛДАНА
Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр/2021.01.23/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Сакариа Лукас гэх Намиби улсын боксчинтой хийнэ. Хоёр тамирчин өчигдөр жиндээ амжилттай оржээ. Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ. Сакариа Лукас нь 37 настай, мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.
Н.Төгсцогт угтаа Америк боксчин Вик Пасилластай тулалдах байсан ч өрсөлдөгч нь Covid-19-ийн халдвар авч, Сакариа Лукастай тулалдах болсон юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр Сакариа Лукас “Би боксын спортод бүхнээ зориулсан хүн. Цаашдаа ч зориулна. Н.Төгсцогт хүчтэй өрсөлдөгч. Түүнийг хэр чанга болохыг олж мэдмээр байна. Дайн болно. Энэ дайнд эр хүн шиг байж, эр хүн шиг үхэх хэрэгтэй. Би ялагдах гэж энэ дайнд орохгүй. Хэрэв намайг ялмаар байгаа бол зодоорой” гэжээ.
Харин Н.Төгсцогт Гарри Рассельтай дахин тулалдах хүсэлтэйгээ илэрхийлэв. Тэрбээр ярихдаа “Өмнөх тулаанд миний хөл муу байсан. Би түүний хэмнэлд орчихсон. Би өөрийнхөө тоглолтыг гаргахын оронд Расселийг хэмнэлд орж, түүнийг хөөж байсан. Би өөрийнхөө тулааныг гаргах байсан юм” хэмээн ярьжээ.
Холбоотой мэдээ