Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.23/ суурин 154, түр гурван цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 37, III тунд 607, IV тунд 580, нийт 1246 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.4 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3027 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.491 (77.1 хувь), 16-17 насны 27.019 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Холбоотой мэдээ