Хималайн нуруунд осолдсон дайны үеийн онгоц олдов | News.MN

Хималайн нуруунд осолдсон дайны үеийн онгоц олдов

Хималайн нуруунд осолдсон дайны үеийн онгоц олдов

Хималайн нуруунд осолдсон дайны үеийн онгоц олдов

Дэлхийн хоёрдугаар дайны үед сураггүй алга болсон онгоц 77 жилийн дараа Хималайн уулнаас олдов. "C-46"  нэртэй уг онгоц нь 1945 онд Хятадын өмнөд хэсгийн Кунмин хотоос 13 хүн тээвэрлэж явахдаа Аруначал Прадеш мужийн уулархаг нутагт шуурганд сураггүй алга болсон байна.

Онгоцонд сууж явсан нэг зорчигчийн хүүгийн хүсэлтээр эрлийн баг өнгөрсөн онд ажиллаж эхэлжээ. Эрлийн баг нэлээн хэдэн сар ажилласан бөгөөд нутгийн Лису угсаатны хөтөч нартай хамтарч явжээ. Тэднээс гурван хөтөч нь есдүгээр сарын цасан шуурганд осгож харамсалтайгаар нас барсан байна. 

Эцэст нь эрлийн багийнхан өнгөрсөн сард Хималайн цаст уулын орой дээрээс хайсан зүйлээ олж, онгоцны сэгийг сүүлний дугаараар нь тодорхойлж чадсан юм. 

Эрэн сурвалжлах ажиллагааг санаачилсан хүү аавыгаа нас барахад дөнгөж ой гарантай байжээ. “Би аавгүй өссөн. Хөөрхий ээж минь аавыг сураггүй алга болсон тухай мэдээ хүлээж аваад, ой нэг сартай нялх хүүхэдтэй хоёулхнаа үлдэж байсан” гэж тэр ярьжээ. 

Дэлхийн хоёрдугаар дайны үед Энэтхэг, Хятад, Мьянмар дахь цэргийн ажиллагааны талбарын эргэн тойронд АНУ-ын хэдэн зуун онгоц сураггүй болж байв. Зарим онгоц Японы армийн суманд өртсөн ч дийлэнх нь цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас сүйрч байжээ. 

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмий юм угаасаа дэмий л байдаг хойно. 2022-01-23 203.98.76.21

Хайран 3 хүний амь. Аль 1945 онд үхсэн хүнээс болж амиа өгөх гэж.

Avatar

Зочин 2022-01-23 213.87.161.245

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-23 103.229.121.25

Huurhido

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж