Дэлхийн хоёрдугаар дайны үед сураггүй алга болсон онгоц 77 жилийн дараа Хималайн уулнаас олдов. "C-46" нэртэй уг онгоц нь 1945 онд Хятадын өмнөд хэсгийн Кунмин хотоос 13 хүн тээвэрлэж явахдаа Аруначал Прадеш мужийн уулархаг нутагт шуурганд сураггүй алга болсон байна.
Онгоцонд сууж явсан нэг зорчигчийн хүүгийн хүсэлтээр эрлийн баг өнгөрсөн онд ажиллаж эхэлжээ. Эрлийн баг нэлээн хэдэн сар ажилласан бөгөөд нутгийн Лису угсаатны хөтөч нартай хамтарч явжээ. Тэднээс гурван хөтөч нь есдүгээр сарын цасан шуурганд осгож харамсалтайгаар нас барсан байна.
Эцэст нь эрлийн багийнхан өнгөрсөн сард Хималайн цаст уулын орой дээрээс хайсан зүйлээ олж, онгоцны сэгийг сүүлний дугаараар нь тодорхойлж чадсан юм.
Эрэн сурвалжлах ажиллагааг санаачилсан хүү аавыгаа нас барахад дөнгөж ой гарантай байжээ. “Би аавгүй өссөн. Хөөрхий ээж минь аавыг сураггүй алга болсон тухай мэдээ хүлээж аваад, ой нэг сартай нялх хүүхэдтэй хоёулхнаа үлдэж байсан” гэж тэр ярьжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Энэтхэг, Хятад, Мьянмар дахь цэргийн ажиллагааны талбарын эргэн тойронд АНУ-ын хэдэн зуун онгоц сураггүй болж байв. Зарим онгоц Японы армийн суманд өртсөн ч дийлэнх нь цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас сүйрч байжээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ