Допинг хэрэглэсэн бөхчүүдэд өршөөл үзүүлэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

Допинг хэрэглэсэн бөхчүүдэд өршөөл үзүүлэхийг хүслээ

Допинг хэрэглэсэн бөхчүүдэд өршөөл үзүүлэхийг хүслээ

Допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулаад буй долоон бөхөд өршөөл үзүүлэхийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо хүсчээ. Тодруулбал, Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарыг зал, танхимын болон наадмын барилдаанд барилдуулахыг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, Цэцдийн зөвлөлийн тэргүүн Ц.Өсөхбаяр болон тэргүүлэгч гишүүдээс хүссэн аж.

Хэнтий аймгийн бөхийн холбооны гаргасан мэдэгдэлд:

Хүсэлт гаргах нь

Монгол түмний өв соёл, уламжлалын салшгүй нэг болсон Үндэсний бөх олон зуун жил өвлөгдөн бидэнд ирсэн үнэт өв маань билээ.Үндэсний бөхөд 2000 оноос хойш допинг гэдэг хориотой эм бодис, хэрэглэсэн хэрэглээгүй гэдэг зүйл яригдаж явсаар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд хүрээд байна.

Өнгөрсөн онд буюу 2021 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдсон барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд янз бүрийн шалтгаан тухайлбал бэртэл гэмтэл, гэнэн итгэмтгий зан байдлаасаа болж бусдад хууртагдсан зэргийн зэргийн улмаас алдаа гаргасан нь тун харамсалтай байна. Монгол улс олон улсын допингийн эсрэг конвенцид нэгдсэн улс бөгөөд гишүүн олон улс орон, тэдгээрийн спорт холбоод допингийн зөрчил гаргасан ч ёс зүйтэй байсан тамирчдад, мөн онцгой тохиолдлуудад уучлал үзүүлдэг түгээмэл жишиг байдаг юм байна. Иймд МҮБХ-оос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд ороод байгаа таван аймгийн (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс) долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их наадамд барилдуулахаар нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн тал дээр тэргүүлэгчидийн хурлаар хэлэлцэн, нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна.

Монгол түмний нэгэн төлөөлөл болох бөх сонирхогчдийн эв нэгдлийг хангах, тэдний хүсэл сонирхол нь эдгээр бөхчүүдийг барилдуулах байгааг харгалзан үзэн та бүхэн Монгол эр хүний алс ирээдүйг харсан уужуу ухаанаар шүүн тунгаан эерүү шийдвэр гаргахыг хүсье. Жич: Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо нь цаашдаа өөрийн харъяа залуу бөхчүүддээ допингийн сургалт, түүний хор хөнөөлийг ухуулан ойлгуулж, сэргийлж ажиллах болно.

Та бүхнийг хүндэтгэсэн, МҮБХ-ны Хэнтий аймаг дахь үндэсний бөхийн салбар холбоо

Сар шинийн барилдаан дөхөж буй энэ үед допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг барилдуулах эсэх талаар яриа гарч байна. Дашрамд сонирхуулахад, нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа,  хоёрдугаар сарын 1-нд 14:00 гурваас наймын даваа тус тус болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж