Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд хууль бусаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байрлах 31 дүгээр байранд 22-23 насны хоёр эрэгтэй бусдыг цалинжуулан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсан аж. Тэднийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлсэн байна. Цагдаагийн алба хаагчид тухайн этгээдүүдийн ашиглаж байсан суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Энэ хүрээнд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б-д дансаа ашиглуулсан иргэдэд холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг болохыг нь тогтоожээ. Мөн иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Уг хэргийг үйлдсэн иргэн "Буруу хэрэг хийсэндээ гэмшээд уучлал хүсч байна" гэж мэдүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандахыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байгаа юм.
З 2022-01-22 202.9.46.153
бүх нийтийн мэдээлэийн хэрэгсэл болох телевизүүд чинь бүгд казино болсон юм биш үү
Зочин 2022-01-22 202.21.109.43
IZ buduun torooig shalgahgui mongoltiin tsagdaa neg iimeru l archaagui pidda nar baigadaa 10 tsaasaar huzur togluulsan baagii bariaad heden sayaar hulgai hij baigaa erguu ooriigoo 10 jilde torohgui geesh hahahaha ter bandgar batsaan site haagaraai
Зочин 2022-01-22 150.129.142.191
Ene chyahav IZ geed buur tom moriitoi togloomnii sitetai hun baigaa shdee
Зочин 2022-01-22 213.87.131.169
!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-22 66.181.189.225
Цагдаагийн байгууллага дорвитой ажиллаж таслан зогсоох цаг нь болсон амь амьдрал хамаг юмаараа тоглоод донтсон залуучууд их болсон доо ганц мөрийтэй тоглоом биш тэрний ард бузар юм их байдаг юм бнл
Зочин 2022-01-22 142.79.202.93
Мөрийтэй тоглоом л гэх юм. Яг юуг нь болохгүй гээд байдаг юм бол. Нэг мөр казино нээчихвэл дээр юм биш үү.
Зочин 2022-01-22 66.181.161.74
Цагдаа ил цагаан хууль бус зар зөндөө байдаг ч түүнииг огт анхаардаггүйд би гайхдаг юм
ердөө 1 уу 2022-01-22 66.181.161.66
Бусад олон сайтууд ажилласаар байна танай сайт үүний араас сурвалжилаад явах хэргтэй. Цагдаад мөнгө өгцөн бдымуу ядын ажиллаж байгаа олон хууль бус цахим сайтууд байгаа