Мөрийтэй тоглоомчдод дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомчдод дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж эхэлжээ

Мөрийтэй тоглоомчдод дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд хууль бусаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байрлах 31 дүгээр байранд 22-23 насны хоёр эрэгтэй бусдыг цалинжуулан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт  ажиллуулж байсан аж. Тэднийг  Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлсэн байна. Цагдаагийн алба хаагчид тухайн этгээдүүдийн ашиглаж байсан  суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Энэ хүрээнд  цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б-д дансаа ашиглуулсан иргэдэд холбогдуулж  хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг болохыг нь тогтоожээ. Мөн иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Уг хэргийг үйлдсэн иргэн "Буруу хэрэг хийсэндээ гэмшээд уучлал хүсч байна" гэж мэдүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандахыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж