Авлигатай тэмцэх газраас Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг энэ сарын 19-нд албадан саатуулсан. Түүнийг өнгөрсөн шөнө суллаж гадуур шалгаж эхэлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалж “Эрүү үүсгэж яллагдагчаар татаж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, цагдан хорихгүйгээр гадуур шалгаж болно гэж үзсэн” гэх мэдээллийг өгөв.
Ж.Пунцагийг 2019 онд Тагнуулын ерөнхий газраас ажлын байранд нь нэгжлэг хийж, гурван ажилтны хамт баривчилж байсан. Тэрбээр нэг бус удаа хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан, шүүхээс ял шийтгэл авч байжээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа аж.
Холбоотой мэдээ