Японы элчин сайд БНСУ-ын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

Японы элчин сайд БНСУ-ын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ

Японы элчин сайд БНСУ-ын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх хоёрдугаар сарын 1-нд тохиох цагаан сарын баярт зориулан элчин сайд нарт гарын бэлэг илгээжээ. Гэтэл Сөүл дэх Япон улсын элчин сайдын яамнаас Хөх ордны илгээсэн бэлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан байна. Учир нь бэлгийн хайрцаг дээр Япон тэнгис дэх хоёр орны хооронд газар нутгийн маргаантай Докто бүлэг арлыг дүрсэлсэн байсан аж.

Японы элчин сайд Койчи Айбоши нь өчигдөр бэлгийг Хөх ордон руу буцаажээ. Улмаар хоёр орны хоорондох бүлэг арлын маргааныг дахин сэдрээлээ гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.   

БНСУ-ын хэвлэлийнхий тайлбарласнаар өмнөд солонгосчууд Докто арлаас нарны анхны туяаг олж харах боломжтой учраас дүрсэлсэн бөгөөд мандаж буй нараар цар тахлыг давж, цагаан сараар шинэ эхлэлийг бэлгэджээ. Хөх ордны бэлэгт уламжлалт дарс болон бусад зүйлс багтдаг аж. Одоогоор энэ асуудалд Хөх ордноос ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Өмнөд Солонгос нь 1945 онд Японы колончлолоос гарснаасаа хойш Докто арал дахь эзэмшлээ баталгаажуулахаар цагдаагийн жижиг нэгжийг байршуулах болсон. 


ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж