Цагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

Цагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно

Цагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно

Цар тахлын улмаас монголчууд сүүлийн хоёр жил уламжлалт цагаан сарын баяраар бөхөө үзэж, золголт хийгээгүй. Энэ жил төрийн золголт болохгүй ч үндэсний бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зохион байгуулахаар болсон. Удахгүй болох сар шинийн баярыг угтсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 28-наас эхэлнэ.

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос   гаргасныг хүргэе.

  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан
  • Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа
  • Хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.

Дашрамд дурдахад, нэгдүгээр сарын 16-нд  цуцлагдсан “Жем интернэшнл” группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" барилдаан үзэхээр тасалбар авсан хүмүүс www.ticket.mn-ээр захиалж авсан бол 90001800 утас руу холбогдож, Бөхийн өргөөний касснаас авсан бол тасалбараа барьж ирээд буцаалт хийх боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж