Утаатай тэмцэх урагшгүй ажил

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

Утаатай тэмцэх урагшгүй ажил

Утаатай тэмцэх урагшгүй ажил

Цэвэрхэн хувцастай амьдрал мэдэхгүй дарга нар айлын гэр рүү дайрч орсныгоо гавьяа байгуулсан мэт сүржигнэсэн нь саяхан. Даавуу шатааж, хар утаа суунаглуулсан гэж гэмгүй иргэнийг нийгэмд “цоллосон” нь багадаад  цагдаа нараар айлын гэрийн зуух шалгуулж,  утаа “мануулдаг” боллоо. Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэстэй хамтран шөнийн эргүүлд гарчээ. Ингэхдээ уулын толгодоос  утаа “манаж”  хар утаа суунагласан айлуудыг ялгах бололтой. Улмаар түүхий нүүрс түлсэн байна уу, үгүй юу гэдгийг шалгахаар айл бүрийг нэгжиж эхэлжээ.

Хар ухаанаар бодсон ч цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнуудаар айлын гэр нэгжүүлж түүхий нүүрс түлсэн эсэхийг шалгууллаа гээд утаа арилахгүй нь тодорхой гэдгийг эрх баригчид, хотын эрхэм, хурган дарга нар ойлгомоор. Эсрэгээрээ иргэдийнхээ гэрт дайран орж зуухыг нь шалгаж, түлшээ савласан уутыг нь хүртэл эрүүл мэндэд хортой гэж “тавлаж” байна.  

Хилийн хориг, бараа бүтээгдэхүүний хомсдолоос үүдэн түлшнийх нь савалгаа тасарснаас нийтээрээ л осгох шахсан. Ердөө зургаан шуудай түлш олгох норм заачихаад, олон хоног дулаацахаа бодож гялгар уутанд савласан иргэдээ “Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Иймд гялгар уутанд түлшээ хадгалж, галдаа шууд хийж шатаахгүй байхыг зөвлөе” гэж сануулжээ.

Хахир өвлийн хүйтэнд осгож үхэхгүйн тулд, үр хүүхдээ дааруулахгүйн тулд түлш битгийхэл даавуугаа шатааж байгаа иргэдэд нэг өдөр ч болтугай дулаан хонох нь чухал болохоос генийн өөрчлөлт гэх мэт нь аминд тулсан асуудал биш нь ойлгомжтой. Утаатай тэмцэх урагшгүй ажил сэдэж, иргэдээ буруутгахын оронд цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнуудын ажлыг нь хийлгэ эрхэм дарга нараа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж